Үйлчилгээний нөхцөл
Нэг. Нийтлэг зүйл
  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Career.Today ажлын байрны програмын хэрэглэгч болон програмыг гүйцэтгэгч "Нью Медиа Технологи" хоорондын харилцааг зохицуулна.
  • Career.Today ажлын байрны програм нь "Нью Медиа Технологи"-ийн бүтээгдэхүүн бөгөөд цаашид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол хөгжүүлнэ.
  • Career.Today ажлын байрны програмд бүртгэлтэй бүх хэрэглэгчид хамаарна. Хэрэглэгч нь 18 ба түүнээс дээш настай эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай иргэн, хуулийн этгээд байна.
Хоёр. Нью Медиа Технологийн эрх, үүрэг
  • Career.Today ажлын байрны програмын хэрэглэгчдэд "Нью Медиа Технологи" ил тод, нээлттэй байна.
  • "Нью Медиа Технологи" нь хэрэглэгчийнхээ эрх ашгийг эрхэмлэх бөгөөд санал гомдол, хууль ёсны шаардлагыг хүлээн авах, түүнийгээ өөрсдийн ажил үйлчилгээндээ тусган биелүүлэх үүрэгтэй.
  • "Нью Медиа Технологи"-ийн Career.Today ажлын байрны програм нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахуйц, аюулгүй, найдвартай ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй.
  • Үйлчилгээний нууцлалыг хангах хүрээнд энэхүү үйлчилгээний нөхцлийн бүрэлдэхүүн хэсэг болох “Нууцлалын баталгаа”-г мөрдөж ажиллана.
Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг
  • Хэрэглэгч нь Career.Today ажлын байрны програмд бүртгүүлж, нэвтрэх нэр болон нууц үгийг үүсгэнэ. Үүний дараа өөрийн компанийг бүртгүүлэх эсвэл өөрт ирсэн урилгыг зөвшөөрч өөрийн ажиллах талбарыг бүрдүүлнэ.
  • Хэрэглэгч нь Career.Today ажлын байрны програмд үүсгэсэн нэвтрэх нэр, нууц үгийг бүрэн эзэмших бөгөөд өөрийн бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдлийг хариуцна.
  • Career.Today ажлын байрны програмын хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг хадгалах, бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой учирсан аливаа хохирлыг "Нью Медиа Технологи" хариуцахгүй.
  • Хэрэглэгч нь өөрийн хүсэлтийн дагуу хэдэн ч байгууллага, хуулийн этгээдийн эрх үүсгэж зэрэг ажиллаж болно.
  • Хэрэглэгч Career.Today ажлын байрны програмтай холбоотой өөрийн хэрэгцээ шаардлагаа нөгөө талдаа чөлөөтэй илэрхийлэх, түүнийхээ хариуг шаардан авах эрхтэй.
  • Хэрэглэгч нь энэхүү нөхцөл болон хуульд заасан бусад бүрэн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Дөрөв. Бусад зүйл
  • Шаардлагатай тохиолдолд Career.Today ажлын байрны програмын үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ тухай хэрэглэгчид албан ёсоор цахим шуудангаар мэдэгдэнэ.
  • Үйлчилгээний нөхцлийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэгч зөвшөөрөөгүй бол талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд талууд үйлчилгээний нөхцлийг цуцласанд тооцно.
  • Хэрэглэгч өөрийн хүсэлтээр хүссэн цагтаа хэрэглэгчийн эрхээ хаах, нээх эрхтэй.
  • Талууд шаардлагатай гэж үзвэл энэхүү үйлчилгээний нөхцлийн хүрээнд тусгайлсан гэрээ байгуулж болно.
  • Career.Today ажлын байрны програмын гүйцэтгэгч, хэрэглэгч нь өөрсдийн үйлчлүүлэгч, хамтран ажиллагчдын хувийн болон бусад мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.
  • Хэрэглэгч үнэн, зөв мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэглэгчийн оруулсан мэдээллийг хэрэглэгчийн хүсэлтэд хариулах, тухайн үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчтэй холбоо барихаас өөр зорилгоор ашиглахгүй. Хэрэглэгч бүртгүүлсэн мэдээллээ хэдийд ч үзэж, өөрчлөх боломжтой байна.
  • Хэрэглэгчтэй холбоотой аливаа мэдээллийн нууцлал нь энэхүү нөхцлийн бүрэлдэхүүн болох “Нууцлалын баталгаа”-аар зохицуулагдана. Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс бусад этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, олон нийтийн болон бусдын компьютер ашигласны дараа бүртгэлээсээ гарч байх хэрэгтэй.
  • Хэрэглэгч та мэдээллийн нууцлалын нөхцлийн талаар санал, гомдолтой эсвэл тантай холбогдолтой мэдээлэл бусдад алдагдсан буюу алдагдсан байж болзошгүй гэж үзвэл "Нью Медиа Технологи"-д нэн даруй мэдэгдэх хэрэгтэй бөгөөд ийм хүсэлтийг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор хариу өгөх, буюу асуудлыг шийдвэрлэнэ.