Нууцлалын баталгаа
Нэг. Мэдээллийн санг өөрөө өмчлөх

Career.Today ажлын байрны програм нь иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч” гэх/ бүртгүүлсэн, шилжүүлсэн буюу автоматаар оруулсан мэдээллийг хадгална. Зохих зааварчилгааны дагуу таны оруулсан мэдээлэл таны өмч бөгөөд түүнийг “Нью Медиа Технологи” таны зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр ашиглахгүй.

Хоёр. Мэдээллийн сангийн хандалтанд өөрөө хяналт тавих

Зохих зааварчилгааны дагуу таны оруулсан компанийн ажлын байрны мэдээлэл нь мэдээллийн санд найдвартай хадгалагдах бөгөөд үүнд зөвхөн таны баталгаажуулж зөвшөөрсөн хэрэглэгч хандах боломжтой. Нэвтрэх үгээ аюулгүй хадгалах нь таны анхаарах гол зүйл юм. “Нью Медиа Технологи” нь таны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглахгүй тул танай байгууллагын данс буюу мэдээллийн санд нэвтрэхгүй. Энэ нь таны зүгээс бусад хэрэглэгчийг урьснаас бусад тохиолдолд хамаарна.

Гурав. Career.Today ажлын байрны програмын ашиглалт

“Нью Медиа Технологи” нь тус програмд байршуулсан буюу хадгалсан ажлын байрны аливаа нарийвчилсан мэдээллийг хэзээ ч ашиглахгүй бөгөөд програмын асуудлыг шийдвэрлэх, алдааг засахад туслуулах зорилгоор хэрэглэгчийн итгэмжлэн зөвшөөрснөөс бусад этгээдэд програм ашиглалтын талаарх хэрэглэгчийн түүхийг хэзээ ч ашиглуулахгүй. Мөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангах, хүсэлтийг шийдвэрлэх зорилгын хүрээнд програмын ашиглалтад дүн шинжилгээ хийх, шинэчлэх болон хөгжүүлэх арга хэмжээ авна. Эдгээр ашиглалтын үед бүх мэдээлэл нь Career.Today ажлын байрны програмын мэдээллийн санд найдвартай хадгалагдана.

Дөрөв. Таны мэдээлэл хаанаас ч найдвартай илгээгдэнэ

Career.Today ажлын байрны програм нь эрх бүхий байгууллагаас олгосон SSL гэрчилгээтэй нууцлалын өндөр зэрэгтэй хадгалагддаг тул хэрэглэгчийн програмд оруулсан бүхий л мэдээлэл шифрлэгдэн хадгалагдана. Интернетийн орчинд зөвхөн хэрэглэгчийн байршуулсан мэдээлэл аюулгүй орчинд байна. Үүний учир нь таны вэб хөтөч /browser/ үйлчилгээний холболтонд ашиглагдаж буй аюулгүйн шифрлэлтийг дэмжих ёстой. Career.Today ажлын байрны програм танд онлайн орчинд дэлхийн хаанаас ч, хэзээ ч мэдээллийн санд нэвтрэх, мэдээлэл хадгалах аюулгүй тохиромжтой нөхцлийг олгоно.

Тав. Career.Today ажлын байрны програм нь ямар ч үед мэдээлэлдээ хандах нөхцөл бүрдүүлнэ

“Үйлчилгээний нөхцөл”-ийн дагуу та үүрэг хүлээсэн бол “Нью Медиа Технологи”-ийн зүгээс таньд мэдээллээ бүхэлд нь холбогдох форматын дагуу экспортлох нөхцөл бүрдүүлнэ. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө төлөхөө больсноос хойш 40 өдрийн дараа эсвэл хэрэглэгчийн хүсэлтээр тухайн хэрэглэгчийн мэдээллийн санг устгах болно.

Зургаа. Гуравдагч этгээдтэй харилцах асуудал

“Нью Медиа Технологи” нь таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй бөгөөд тус үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилго, хэлбэрээр ашиглахгүй.

Долоо. Харилцах, мэдээлэл авах арга зам

“Нью Медиа Технологи“ нь нэхэмжлэхийн мэдээлэл, бүтээгдэхүүний мэдээлэл, үйлчилгээний шинэчлэл, үйлчилгээний мэдэгдлийг танд цахим шуудангаар илгээнэ. Ийнхүү цахим шуудангаар харилцахдаа тодорхой, цэгцтэй байдлыг эрхэмлэнэ. Таны хүсэлтээр цахим шуудан илгээх жагсаалтаас таны цахим хаягийг хасч болно.

Найм. Нууцлалын баталгааны хэрэгжилт ба гуравдагч этгээдийн асуудал

Career.Today ажлын байрны програмыг хэрэглэх, хөгжүүлэхтэй холбоотой гуравдагч програм, үйлчилгээнд “Нью Медиа Технологи” баталгаа өгөхгүй.

Ес. Нууцлалын журмын шинэчлэл

“Нью Медиа Технологи” нь энэхүү журамд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд тус нэмэлт, өөрчлөлт нь Career.Today ажлын байрны програмд тавигдсанаар хүчин төгөлдөр болно. Ийнхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, орсон нэмэлт өөрчлөлт хэзээ хүчинтэй болох зэрэг мэдээллийг тухай бүр танд цахим шуудангаар зурвас илгээж мэдэгдэнэ. Арав. Үйлчилгээний нөхцөл давуу хүчинтэй болох тухай Та Career.Today ажлын байрны програмын үйлчилгээг ашиглахдаа “Үйлчилгээний нөхцөл”-ийг анхааралтай уншина уу. Энэхүү журам болон “Үйлчилгээний нөхцөл” хоорондоо зөрчилдөх буюу ялгаатай байвал “Үйлчилгээний нөхцөл” нь давуу хүчинтэй байна.