Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосон байгууллагууд
хэзээч сэтгэл дундуур үлддэггүй.

Нэйшнл Лайф Даатгал Э.Жаргалан

Байгууллагын амжилтын хамгийн чухал цөм бол түүнийг бүрдүүлж байгаа ажилтан юм. Сайн тоног төхөөрөмжийг олж авах амархан ч, чадварлаг ажилтантай болох хэцүү. Тийм учраас хүний нөөц, тэр тусмаа хөдөлмөрийн зах зээл дээрээс тухайн ажлын байранд тохирох ажилтныг олох нь компаниудын хувьд томоохон шалгуур байдаг. Энэхүү үүргийг биелүүлэхэд чухал гарц, хэрэгсэл болж байгаа Career.Today сайтын хамт олонд талархал илэрхийлмээр байна. Ажил олгогч болоод ажил хайгчдын уулзах цэг төдийгүй бүхий л мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар аль аль талд өгдөг нь тус сайтын онцлог болжээ.

Моннис Групп Н. Должинсүрэн

Career.Today төсөл дээр хамтран ажилласандаа баяртай байна. Моннис группын хувьд өөрсдийн вэб сайт дээр байршуулдаг ажлын байрны зараа Career.Today дээр мөн давхар байршуулан ажлын байр хайгч нарт илүү ойртон ажиллах боллоо. Ажил олгогч болон ажлын байр хайгч нарыг илүү холбож өгсөн, компанийн тухай мэдээллээр хангаж, тэдгээрт зөв сонголт, зөв тэмүүлэл өгөхүйц үр өгөөжтэй ажил эхлүүлсэн явдалд Career.Today төсөлд талархаж байна.

Юнител Групп Л. Энхтуул

Юуны өмнө танай байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье .Орчин үеийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажил олгогч болон ажил горилогчдыг холбох гүүр болон ажилла буй Career.Today ажлын байрны төсөл хэрэгжүүлсэн нь нэг талаар ажил олгогч байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтийн шинэ сувгийг бий болгон давхар өмнөх сувгуудаас давуу илүү байгууллагын талаар дэлгэнгүй танилцуулга агуулсан ,бодитой ажлын орчин нөхцөл, ажилтнуудын сэтгэгдэл зэргийг тусгаснаар шинэлэг болж чадсан гэж бодож байна. Ажил горилогч нарт сонголтоо хийхэд илүү дөхөм бодитой мэдээлэл авах боломжийг бий болгосон. Видео бичлэг, зураг авалт зэрэг нь чанартай дизайны шийдэл мөн сайн болж чадсан.