Байгууллагын соёл

Манай компани иргэдийн эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, боловсрол зэрэг нийгмийн хамгааллын асуудлуудад гол анхаарлаа хандуулж ажилладаг. Энэ хүрээнд албан байгууллага болоод хувь хүмүүсийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдийг бий болгож дотоодын зах зээлд танилцуулсаар байна. Даатгалын салбар тэр дундаа урт хугацааны даатгал бол заавал хамрагдах ёстой даатгалуудын дутууг нөхөж, иргэдийн сайн дурын үндсэн дээр хийгддэг тул хүмүүнлэг, шударга ёсны бизнес юм. Тийм болохоор өөрсдийн эрхэлж буй ажлаараа бахархаж, түүнийгээ нэр төртэй гүйцэтгэхийг эрхэм болгодог юм.

Шагнал урамшуулал

Байгууллагын үнэт зүйл

Хамт олон хэрэглэгч, харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ найдвартай биелүүлэх үүднээс олон улсад нэр хүндтэй “Munich Re”давхар даатгалын компанитай хамтран ажилладаг. Иймээс даатгуулагчид нь ирээдүйдээ итгэл төгс, сэтгэл хангалуун байж чаддаг. Амьдралын даатгал гэдэг нь удаан хугацааны турш таныг болон танай гэр бүлийг өвчин, гэнэтийн ослоос хамгаалах, мөнгөн хуримтлал бий болгох санхүүгийн арга хэрэгсэл юм.

Бидний бахархал

Нэйшнл Лайф Даатгалын компани нь Монголын Даатгагчдын Холбооны гишүүн компани юм. Санхүүгийн Зохицуулах Хорооноос эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд АНУ-д эрүүл мэндийн даатгалаар шилдэгт тооцогдох Well Point компанийн Шанхай дахь салбар WPMI-тай үйлчилгээ авах гэрээ байгуулав. Монголын Уул Уурхайн Ассоциацид гишүүнээр элссэн байна. 2012 онд Эрдэнэт хотод салбараа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Бидний онцлог

“Нэйшнл Лайф Даатгал”-ийн хамт олон нээлттэй, ил тод байдлыг удирдлага болгон ажиллаж харилцагчидаа хүндэтгэн, тэдний өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг зорин ажилладаг. Энэ ч утгаараа орчин үеийн удирдлагын арга барилыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, сайн засаглал тогтоохын тулд тогтмол сайжруултыг хийсээр байгаа байна. Даатгалын бүтээгдэхүүнд анх хамрагдахаас эхлээд нөхөн төлбөр авах хүртэлх шат дамжлагийг богино болгох үүднээс томоохон судалгаануудыг хийж, гарсан үр дүнд тулгуурлан нэмэлт шинэчлэлт, өөрчлөлтүүдийг нэвтрүүлдэг нь тэдний онцлог.

Нээлттэй ажлын байрууд

  • Манай хамт олон даатгалын нөхөн төлбөрийг хариуцан ажиллах хүмүүсийг ажилд урьж байна.

  • Амьдралын даатгалын менежер

    2013-04-24 Маркетинг, борлуулалт

    Манай хамт олон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт хийн, компанийн гадаад харилцааны үйл ажиллагааг давхар хариуцан ажиллах хүмүүсийг ажилд урьж байна.

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Амьдралын даатгалд хамрагдснаар өөрийгөө болон гэр бүлийнхээ өнөөдрийг төдийгүй ирээдүйг хамгаалая
Бидний байршил