Байгууллагын соёл

Манай компани 2005 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн байр сууриа олж үйлчлүүлэгчиддээ хэдийн танил болсон.Монгол туургатны түүх, утга зохиол, үгийн урлагийн гайхамшигт дурсгал болох “Монголын нууц товчоо” бүтээлээр компаниа нэрлэсэндээ бид бахархаж энэ нэрээ сэвгүй, өндөрт өргөн авч явахыг хичээнгүйлэн зорьж явдаг.

Шагнал урамшуулал

Байгууллагын үнэт зүйл

Бид гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах Тур операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.2005 онд Төв аймгийн Жаргалант суманд “Монголын нууц товчоо” амралт аялал жуулчлалын цогцолбор, 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд “Онгийн нууц” жуулчны бааз, 2010 онд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт “MSH” нэртэй Монгол рестораныг тус тус нээн амжилттай ажиллаж байна.

Арга хэмжээ

Манай компани “Адуучны Нэг Өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг. Монголын адуучин айлын нэг өдрийн ахуй амьдрал, адуучин эрийн эмнэг морь уургалах, түүнийг уналганд сургах, уурга шүүрэх зэргээр адуучин эрийн ид хавыг үзүүлэх, уламжлалт цагаан идээ болох гүүний айраг бэлтгэх арга технологитой амрагчдыг танилцуулах зорилготой юм. Түүнчлэн манай хамт олон “Сайн дурын байгаль хамгаалагчид” бөгөөд говийн цөлжилтөнд хувь нэмрээ оруулах зорилгоор жуулчдаас орж ирдэг орлогоосоо жил бүр 100-500 модны суулгац авч тарьж ургуулахын хамт сумдынхаа дунд сургуулийн сурагчид, багш нартай экологийн чиглэлээр хамтран ажилладаг.

Бидний онцлог

“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан “GRAND EXPO-2008” шалгаруулалтанд амжилттай оролцож, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлт, хэрэглэгчдийн дунд явуулсан интернет санал асуулгаар Аялал жуулчлалын салбарын Топ-5 жуулчны баазын 1-р байр, Төв аймгийн аялал жуулчлалын салбарын 2010 оны шилдэг байгууллагаар, “Онгийн нууц” жуулчны бааз маань Монгол улсын “2010, 2011, 2012 оны шилдэг жуулчны бааз” -аар шалгарсан.

Нээлттэй ажлын байрууд

  • Нярав

    2015-03-31 Санхүү, нягтлан бодох

    Тавигдах ерөнхий шаардлага: Бакалаврийн зэрэгтэй, хөдөө ажиллах боломжтой,багаар ажиллах чадвартай, ажилд хөрвөх чадвартай, харилцааны соёлтой, Ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай.

  • Нягтлан бодогч

    2015-03-31 Санхүү, нягтлан бодох

    Ерөнхий тавигдах шаардлага: Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, удирдан зохион байгуулах чадвартай, багаар ажиллах чадвартай, ачаалал даах чадвартай, хариуцлага хүлээх чадваратай, харилцааны соёлтой, тогтвор суурьшилтай.

  • Борлуулалтын менежер

    2015-03-31 Маркетинг, борлуулалт

    Ерөнхий шаардлага: 1. Бакалаврын зэрэгтэй,хэл ярианы чадвартай, хариуцлагатай, итгэлтэй, тууштай ажжиллах чадвартай. Жич:Англи улсын алдарт PG tips цайг борлуулан ажжиллах болно. Ажиллах нөхцөл:Гадуур байгууллагуудтай уулзана.

  • Ресепшин, бармен, зөөгч

    2014-04-29 Аялал жуулчлал

    Англи хэлний мэдлэгээ практик дээр дээшлүүлэх сонирхолтой оюутан залуучуудыг хөдөө жуулчны бааз дээр ресепшин, бармен, зөөгчөөр яаралтай ажилд авна.
    Холбогдох утасны дугаар 99565299

  • "Ахлах тогооч"

    2014-02-04 Хүнс, хөнгөн үйлдвэрлэл

    Бид багаар ажиллах чадвартай,тогтвор суурьшилтай хөдөө ажиллах боломжтой хүмүүсийг "Ахлах тогооч" ажлын байранд урьж байна.

  • Зөөгч

    2013-04-24 Үйлчилгээ

    Бид багаар ажиллах чадвартай,тогтвор суурьшилтай хөдөө ажиллах боломжтой хүмүүсийг "Зөөгч" ажлын байранд урьж байна.

  • Ресепшн

    2013-04-24 Оффисын ажилтан

    Бид багаар ажиллах чадвартай,тогтвор суурьшилтай хөдөө ажиллах боломжтой хүмүүсийг "Ресепшн" ажлын байранд урьж байна.

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Монголын Нууц Товчоо ХХК-ын салбар болох MSH ресторан хөнгөлөлтийн карттай боллоо.
Бидний байршил