Бидний тухай

MCS Проперти ХХК нь 1999 онд МCS Констракшн ХХК нэртэйгээр байгуулагдаж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2006 онд менежментийн шинэчлэлт хийгдэж барилга угсралтаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулах болсноор MCS Проперти ХХК болон өөрчлөгдсөн. Өөрийн нэрийн шилдэг брэндийг бүтээн, нийтэд түгээн хөгжүүлж мөн дэлхийн жишигт хүрсэн байгууллага, арилжааг төлөвшүүлж үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагааг гүнээ ухамсарлан хэрэглэгч ажилтан бүрийн эрхэм сонголт байхыг зорино.

Шагнал урамшуулал

Бидний зорилго

Дэлхийн жишигт хүрсэн бүтэц, зохион байгуулалт бүхий олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хувь хүний хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэгч нэр хүндтэй компани байх, итгэмжлэгдсэн лаборатори бүхий БМ-ын үйлдвэрийг байгуулж, бүтээн байгуулалтын өртгийн бодитой бууруулж, улс орны бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж мөн нийгмийн амьдралын хэв шинжийг тодорхойлогч компани байх нь манай компаний зорилго билээ. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ээлтэй технологи нэвтрүүлэгч компани байж байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх болно.

Нийгмийн хариуцлага

Аливаа компанид хувийн хариуцлагаас гадна нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага байдаг. М-Си-Эс Интернэйшнл компанийн цахилгаан, эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Бид улс орныхоо хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн өсөлтөнд үнэтэй хувь нэмэр оруулж, байгууллагынхаа хүний хөгжилийг байнга анхааран, хамтран ажиллагчид, түншүүдийнхээ итгэлтэй түнш байж, нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Чанарын удирдлагын тогтолцоо

М-Си-Эс Интернэйшнл компани байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, чанарын удирдлагаа олон улсын хандлагад нийцүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хэрэглэгч, түншүүдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн ажил, үйлчилгээ явуулахаар зорилготой ажиллаж ирсэн юм. Тиймээс 2004 онд эрх бүхий хөндлөнгийн аудитын дүгнэлтээр Чанарын Удирдлагын Тогтолцоо хэрэгжүүлж, ISO-9001:2000 батламжийн Гэрчилгээ авсан. Бид 2010 онд Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO-9001:2008 стандартыг хэрэгжүүлж батламжийн гэрчилгээгээ авсанаар манай бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дэлхийн хэмжээнд хүрсэний баталгаа болж байгаа юм.

Нээлттэй ажлын байрууд

  • Маркетингийн менежер

    2015-02-10 Маркетинг, борлуулалт

    Маркетингийн менежер

  • Нягтлан бодогч

    2014-06-17 Санхүү, нягтлан бодох


    Барилгын төслийн бүртгэл, бараа материалын бүртгэл хөтлөх
    Барилгын гэрээ болон барилгын үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөх
    Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

“М-Си-Эс Проперти” ХХК нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг цогцоор нь гүйцэтгэдэг.
Бидний байршил