Бидний тухай

MCS Интернэйшнл ХХК 1993 онд эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрдэс баялаг, эрчим хүчний салбарын шинэчлэлт өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа 20 шахам жилийн түүхтэй үндэсний тэргүүлэх инженеринг компани юм. Өөрийн үйл ажиллагаандаа чанарыг байнга эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг чанд мөрддөж ажилладаг. Үүний нэг илэрхийлэл, амжилтын жишээ бол ISO 9001:2000, ISO 9001:2008 стандартад нийцэн, гэрчилгээ авсан.Монголын эрчим хүчний салбар дахь цорын ганц хувийн компани болсон явдал.

Шагнал урамшуулал

Бүтээн байгуулалт

Өнгөрсөн хугацаанд мэргэшсэн өндөр чадавхитай, бүтээлч сэтгэхүйтэй, туршлагатай багийг бүрдүүлэн, бүтээмжийг цаг ямагт өндөр чанартай байлган, төслийн менежментийг амжилттай хэрэгжүүлж, төслийн гүйцэтгэл, чанарын үнэлгээг дээд түвшинд хүргэж чадсан юм.Монгол улсад сүүлийн жилүүдэд эрчим хүч, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих болсон. Бид эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дэд бүтцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, инженерингийн ажлуудыг гүйцэтгэж ирлээ. Үүнээс гадна дэд бүтэц, эрчим хүчний угсралтын ажил, цаашлаад засвар үйлчилгээ, ашиглалтыг ч бүрэн хариуцаж, удирдлагаар хангах ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Нийгмийн хариуцлага

Аливаа компанид хувийн хариуцлагаас гадна нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага байдаг. М-Си-Эс Интернэйшнл компанийн цахилгаан, эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Бид улс орныхоо хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн өсөлтөнд үнэтэй хувь нэмэр оруулж, байгууллагынхаа хүний хөгжилийг байнга анхааран, хамтран ажиллагчид, түншүүдийнхээ итгэлтэй түнш байж, нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Чанарын удирдлагын тогтолцоо

М-Си-Эс Интернэйшнл компани байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, чанарын удирдлагаа олон улсын хандлагад нийцүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хэрэглэгч, түншүүдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн ажил, үйлчилгээ явуулахаар зорилготой ажиллаж ирсэн юм. Тиймээс 2004 онд эрх бүхий хөндлөнгийн аудитын дүгнэлтээр Чанарын Удирдлагын Тогтолцоо хэрэгжүүлж, ISO-9001:2000 батламжийн Гэрчилгээ авсан. Бид 2010 онд Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO-9001:2008 стандартыг хэрэгжүүлж батламжийн гэрчилгээгээ авсанаар манай бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дэлхийн хэмжээнд хүрсэний баталгаа болж байгаа юм.

Нээлттэй ажлын байрууд

  • Барилгын инженер

    2013-06-28 Барилга

    Эрчим хүчний объектын барилын тооцоо, зураг төсөл боловсруулах, инженерийн тооцоо хийх

  • Архитектор

    2013-06-28 Барилга

    Эрчим хүчний объектын барилын тооцоо, зураг төсөл боловсруулах

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Бидний байршил