Бидний түүх

“Эрэл” ХХК нь геологи, уул уурхай, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, зам барилга, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт болон менежмент, банк санхүү, боловсролын чиглэлээр 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй дадлага туршлагатай Групп компани юм. “Эрэл” БҮК-1 нь угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэр бөгөөд анх 1963 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу байгуулагдаж Улаанбаатар хотын дийлэнх хувийг барьж байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тул хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан үйлдвэр юм.

Шагнал урамшуулал

1975 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Бидний зорилго

Чадварлаг туршлагатай мэргэжлийн багийг бүрдүүлж хамтын хүчээр зах зээлд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлэн, богино хугацаанд их бүтээн байгуулалтыг хийж, ард иргэдийнхээ амьдралын чадварыг дээшлүүлэх явдал юм.

Бидний онцлог

Эрэл БҮК-1 Угсармал бетон хавтангийн үйлдвэр нь ашиглалтанд орсноор захиалагчийн хүсэлтээр хүссэн хэмжээ загвар, хэв маягаар захиалга авахаас гадна барилгын ажлыг богино хугацаанд хурдан хийх боломжийг бүрдүүлж байна. Мөн түүнчлэн үндсэн түүхий эдүүд болох цемент, элс хайрга дайрганы өөрийн орд үйлдвэрүүдтэй бөгөөд Монгол улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын томоохон компаниудын нэгд зүй ёсоор багтаж, дотооддоо тэргүүлэгч байгууллагуудын нэг билээ.

Бид

Бид үйлдэрээ Герман улсын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэх, үйлдвэрийн барилгын их засварын ажлыг хийж эхлээд эрчимтэй явж байна. МУ-ын барилгын салбарт улирал харгалзахгүй барилгын ажил явуулах бүрэн боломжыг бүрдүүлж байгаа.

Бидний уриа

Бид Монголын бүтээн байгуулалтын хөгжлийн толь байна.

Нээлттэй ажлын байрууд

  • Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд гаргах, үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, технологийг боловсронгуй болгох талаар туршилт судалгаа, шинэ шийдлийг гаргаж ажиллах.

  • Ерөнхий инженер

    2015-04-16 Инженер, технологи

    Үйлдвэрийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангах, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд үйлдвэрийн цех тасгуудыг графикийн дагуу зөв зохион байгуулж, үйлдвэрийн гүйцэтгэх захиралтай уялдаа холбоотой ажиллана.

  • Цехийн дарга

    2015-04-06 Барилга

    Цехийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цехийн ажилтнуудыг удирдлагаар хангаж, шаардлагатай шийдвэр, шийдлүүдийг удирдлагад танилцуулахад оршино.

  • Нягтлан бодогч

    2015-01-19 Санхүү, нягтлан бодох

    Эрэл ХХК-ийн БҮК-1 салбарт ажиллана.

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Хамтын хүчээр зах зээлд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлэн, богино хугацаанд их бүтээн байгуулалтыг хийж, ард иргэдийнхээ амьдралын чадварыг дээшлүүлэнэ.
Бидний байршил
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрэл ХХК-ийн байр