Бидний түүх

“Эрдэнэ зам” ХК нь Монгол улсын засгийн газрын 1997 оны 198 дугаар тогтоолоор Япон улсын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн зам барилгын машин, механизм, техник тоног төхөөрөмж, сэлбэгийн агуулах, багаж хэрэгсэл, асфальтобетон болон чулуу бутлах үйлдвэр зэрэг хөрөнгөтэйгөөр үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Шагнал урамшуулал

2001 онд Авто замын салбарын “Найдвартай гүйцэтгэгч” - Тэргүүний байгууллагын 2-р байрны шагнал 2003 онд Авто замын салбарын Найдвартай гүйцэтгэгч - “Тэргүүний байгууллага” 2003 оны Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний байгууллага”
2003, 2004, 2008 онд Улсын татварын ерөнхий газрын “Найдвартай татвар төлөгч байгууллага” 2004, 2009 онд Авто замын салбарын 75, 80 жилийг угтсан уралдаан тэмцээнд багаараа 2-р байр, УБ бүсийн эрэгтэй аварга багаар шалгарч цом, өргөмжлөл 2005 онд Монгол төрийн алтан санг аривжуулагч цол, гэрэгэ,
2006 онд Хөдөлмөрч хамт олон цол, өргөмжлөл 2008 онд АЗГ-ын Хүндэт өргөмжлөл 2009 онд Авто замын салбарын “Тэргүүний байгууллага” зэргээр тус тус шагнагдсан.

Бидний онцлог

Бид Монгол улсын Автозамын нэгдсэн бодлогын хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар баригдах олон улсын болон улс орон нутгийн чанартай авто зам, гүүрийн зураг төсөв зохиох, барих, засварлах, арчлах, зам гүүрийн төрөл бүрийн материал, түүхий эд үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хамт олон

Нийт 200 гаруй ажилтан, ажиллагсадтай ба 80 гаруй хувь нь мэргэшсэн чадварлаг хүний нөөцийн багтай бөгөөд инжинер техникийн ажилтнуудын 80 гаруй хувь нь авто зам, гүүр, машин механизмын мэргэжилэй ба дийлэнх нь Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж авто зам барих тэргүүний технологийг эзэмшсэн юм.

Энэ зам хөгжлийн зам Энэ зам мөнхийн зам "Эрдэнэ зам" ХК-ын сүлд дуу

Бидний давуу тал

АНУ, Япон улсад үйлдвэрлэсэн CATTERPILLER, DYNAPAC, HINO үйлдвэрт угсарсан зам, гүүр барилгын газар шорооны ажлыг иж бүрэн явуулах тусгай зориулалтын 30 гаруй нэр төрлийн 80 гаруй машин, механизм, тоног төхөөрөмж, чулууг ангилан бутлах, асфальтобетон үйлдвэрлэх, газар шорооны ажлын материалыг бэлтгэх үйлдвэрлэлийн иж бүрэн баазтай болно.

Нээлттэй ажлын байрууд

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Зам, гүүрийн барилга угсралтын компани
Бидний байршил
Хаяг: Баянзүрх дүүрэг, 8 р хороо. Жанжны гудамж-14 Fax: 976-11-456315 Утас: 4800958 E-mail: [email protected] Утас : 99111715 , 99090688 , 99907770