Бидний тухай

“Шунхлай Групп” нь 1993 онд Авто машины баталгаат засвар, үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж, эдүгээ газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, Шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, ложистик, уул уурхай, санхүү, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, дэд бүтэц зэрэг арав гаруй салбарт хөрөнгө оруулан ажиллаж Монголын тэргүүлэх групп компаниудын нэг болон өргөжжээ. 2012 оноос албан ёсоор групп компанийн нэгдсэн бүтэц байгуулалтанд шилжин, үйл ажиллагаа таван үндсэн бизнес группэд төвлөрүүлсэн.

Шагнал урамшуулал

Бид Шунхлайчууд

Бидний амжилтын гол хүчин зүйл бол өндөр мэдлэг чадвартай, эрч хүчтэй хамт олныг бүрдүүлж нэгэн гэр бүл болон ажиллаж чадсанд байгаа билээ. Шунхлай группийн хэмжээнд нийт 3200 гаруй хүн ажиллаж байна. Нийт гаруй ажилчдын 50 гаруй хувийг 35 хүртэлх насны эрч хүчтэй залуучууд эзэлдэг. Бид ажилтнуудынхаа сургалт хөгжил, нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажилладаг ба зөвхөн 2012 гэхэд 879 ажилтныг гадаад, дотоодын их дээд сургууль, мэргэжил дээшлүүлэх сургалтанд компанийн зардлаар хамруулсан.

Капитал Групп

Капитал Групп ХХК нь 2006 онд байгуулагдан, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэнд бодит хувь нэмрээ оруулах, нийслэл хотоо дэлхийн жишигт нийцсэн хотуудын нэг болгохын төлөө дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулан идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

АПУ ХК

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан үндэсний ууган үйлдвэр болох тус компани нь өнөөдөр 800 гаруй ажилтантай, архи, пиво, ус, ундаа, сүү, жимсний шүүс тэргүүтэй 60 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг салбарын тэргүүлэгч компани юм. Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүргэх зорилгоор сүүлийн үеийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чанар, бүтээмж, менежментээ ямагт сайжруулан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Нээлттэй ажлын байрууд

  • ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

    2015-07-04 Оффисын ажилтан

    Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

  • Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

  • НЯГТЛАН БОДОГЧ

    2015-07-04 Санхүү, нягтлан бодох

    Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллана.

  • ЖОЛООЧ -4 ХҮН АЖИЛД АВНА.

    2015-02-10 Үйлчилгээ

    Компанийн ажиллагсдад тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэх

  • МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

    2015-02-10 Маркетинг, борлуулалт

    • Компанийн маркетинг, идэвхижүүлэлтийн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах • Маркетингийн идэвхижүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээнд харьцуулалт хийж,үйл ажиллагааны төлөвлөлтийг хийх

  • ХИЙН ТҮЛШНИЙ ИНЖЕНЕР

    2015-02-10 Инженер, технологи

    ХИЙН ТҮЛШНИЙ ИНЖЕНЕР

  • БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

    2015-02-10 Гүйцэтгэх удирдлага

    Бүсийн системийн дагуу өөрийн хариуцсан ШТС-ын борлуулалтыг нэмэгдүүлэх санал гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, 2. Пос машины хэвийн ажиллагааг шалгах, шинээр баригдсан ШТС-уудад пос машин суурилуулах

  • Шинээр барих болон өргөтгөх барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, техникийн нөхцөл бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо, БХТН-ийн Техникийн спортын төвийн зохион явуулсан “Шунхлай”ХХК-ийн нэрэмжит мотоциклийн бартаат замын уралдаан 5-р сарын 19-ны өдөр амжилттай зохиогдлоо.
Бидний байршил