Эрхэм зорилго

Хэрэглэгчдийнхээ ажиллаж амьдрах орчныг гэрэл гэгээтэй, бүлээн дулаан таатай болгоход цонх үйлдвэрлэлээрээ бид үйлчилж, хамт олныхоо сайн сайхан, сэтгэл хангалуун амьдралын төлөө хамтдаа ажиллаж, Монгол улсынхаа хөгжил дэвшилд манлайлан хувь нэмрээ оруулагч байна.

Шагнал урамшуулал

Хүчин чадал

Жилд 30000-35000 м2 цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйл ажиллагааны чиглэл

• Хуванцар хийц материалын үйлдвэрлэл. 2006 оноос эхлэн Монголд анх удаа цонх үйлдвэрлэлийн хуванцар хийц материалыг үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлсэн. Энэхүү үйлдвэр нь хуванцар хаягдлыг дахин боловсруулдгаараа байгальд ээлтэй үйлдвэр юм.Гурван төрлийн цонхны систем, гадна болон дотор тавцан мөн зургаан төрлийн хуванцар хоолой үйлдвэрлэж байна. • Хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэл. 2004 оноос эхлэн хуванцар цонх хаалга үйлдвэрлэж байгаа. Одоогоор ОХУ, ТУРК зэрэг улсуудаас оруулж ирсэн материалаар 5-6 төрлийн хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. • Өнгөт хуулганы цех. Энэхүү цех нь 2006 оноос хойш Монголд анх удаа хуванцар материал дээр Германы ‘RENOLIT’ фирмийн хуулгыг үйлдвэрийн аргаар нааж өнгөтэй цонх үйлдвэрлэх боломжийг нээж өгсөн. • Цонх суулгалтын үйлчилгээ. Манай компани 2012 оноос эхлэн бусад компаний болон өөрсдийн үйлдвэрлэсэн цонх, хаалгыг барилгын хананд суулгах ажлыг технологийн болон одоо мөрдөж байгаа стандартын дагуу суулгах ажлыг хийж гүйцэтгэж байна. • Бараа материалын худалдаа. Тус компани нь бусад цонх үйлдвэрлэгч компаниудад ОХУ, ТУРК зэрэг орнуудаас цонх үйлдвэрлэлийн нугас, түгжээ, жийрэг резин, шилэн багцны материалуудыг борлуулах ажлыг 3 жил эрчимтэй хийж байна.

Компаний цар хүрээ

Тус компани нь ОХУ-ын технологиор хуванцар хийц материал үйлдвэрлэж эхэлснээс хойш 8 аймагт бараа материалаа түгээсээр байна. 2012 оноос Эрдэнэт хотод салбараа нээж үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэн хэрэглэгч олондоо үйлчилж байна.