Төмөрбаатар МөнхзулЕрөнхий технологич

Технологич хүний үндсэн үүрэг бол чанартай түүхий эдээр найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Миний замнал

Хөдөө аж ахуйн их сургуулийн Биологийн нөөцийн менежментийн сургуулийг мах сүү үйлдвэрийн инженер технологич мэргэжлээр төгссөн. Хүнсний болон махны чиглэлээр дагнан ажилладаг. Манай компани 22 жилийн түүхтэй, гадаад дотоодын олон компаниудтай хамтран ажилладагаараа онцлог давуу талтай.
Технологич хүний үндсэн үүрэг бол чанартай түүхий эдээр найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн дамжлага тус бүрт хяналт тавьж, хэрэглэгчидэд амт чанартай, эрүүл бүтээгдэхүүн хүргэх.

Миний сонголт

Манай компани нарийн мэргэжил сургахаас гадна, гадаад дотоодын шинэ технологитой танилцуулах зэрэг ажил хийдэг. Миний бие энэ компанид 3 жил ажиллахдаа олон сургалтанд хамрагдаж байлаа. 2014 онд ОХУ-ын мах махан бутээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Армагдан компаниас их зүйлийг сурж мэдсэн. Манай компани нь ажлын асар их туршлагатай, удаан жилийн түүхтэй харилцагчдын найдвартай түнш байдаг нь миний сонголт болсон.
Миний ажил худалдааны менежерээс захиалга авахаас эхэлдэг. Захиалгаа нэгтгэн дүгнэж, үйлдвэрт захиалга өгдөг. Үйлдвэрлэлийн явцад түүхий эд татах, дамжлага дундын хяналт хийх, тайлан тооцоо гаргах зэрэг ажил хийдэг.

Нээлттэй ажлын байрууд

  • ЛАБОРАНТ АЖИЛД ЯАРАЛТАЙ АВНА

    2015-11-16 Мэргэжилтэй ажилтан

    Ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Хүнсний технологич

    2015-07-21 Оффисын ажилтан

    Ажлын байрны тодорхойлолт"-нд заагдсан ажил үүргүүд Үйлдвэрийн технологийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах Технологийн зааврыг бэлтгэж, мөрдүүлэх, хяналт тавих Технологийн горим, нууцлалыг чандлан хадгалах

  • Өдөр тутмын орлого зарлага мөнгөндүнг зөв хөтлөх - Үйлчлүүлэгчдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хурдан шуурхай үйлчлэх - Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуух ажил үүргийг гүйцэтгэх,

Бүх зарыг харах