Бидний түүх

“Хера Экуйпмент” групп нь 2005 онд байгуулагдсан ба хүнд машин механизмын худалдаа, түрээс, лизингийн үйлчилгээ үзүүлдэгээс гадна борлуулалтын дараах засвар үйлчилгээ, оношилгоо, сэлбэгийн ханган нийлүүлэлт зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг юм. “Хера Экуйпмент” ХХК нь 2005 онд Солонгос улсын “Hyundai Heavy Industries” болон “Hyundai Motors” компанийн Монгол улс дахь албан ёсны худалдааны төлөөлөгч болж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бидний баримталдаг зарчим бол хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчилж, үнийн уян хатан бодлогыг барих явдал юм. Харилцагч бүхэндээ төгс шийдлийг санал болгохоор дэлхийд шалгарсан тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна. Түүнчлэн “Хера Экуйпмент” ХХК нь уул уурхайн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлдэх сургалтыг зохион байгуулж нарийн мэргэшлийн боловсон хүчнүүдийг бэлдэж байна. Хера Экуйпмент компани нь өнгөрсөн хугацаанд олон улсын чанарын тогтолцоо, байгаль орчны удирдлагын тогтолцоо стандартыг тус тус нэвтрүүлэхээр зорин ажилласан билээ. Бидний зорилт бүхий энэхүү ажил нь амжилттай хэрэгжин Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2008, Байгаль орчны удирдлагын тогтолцоо буюу ISO 14001:2004 стандартуудыг тус тус амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлэн сертификатаа гардан авлаа.

Шагнал урамшуулал

• 2007, 2008, 2009, 2010, 2011 онуудад МҮХАҮТ-ын “ТОП-150”
• Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2011 оны “Шилдэг гишүүн байгууллага”
• “Discover Mongolia” үзэсгэлэн яармагийн 2011 оны Уул уурхайн салбарын “Тэргүүний ханган нийлүүлэгч байгууллага”
• “Mining Awards-2011”ёслолын ажиллагааны “Уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгч байгууллага”
• “Hyundai Heavy Industries” компанийн 2011 оны “Азийн шилдэг дилер компани”

Бидний уриа

Таны амжилтын хөтөч

Бидний эрхэм зорилго

Монгол улсын хөгжлийн тулгуур болсон уул уурхай, зам барилга, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологийн цогц шийдлийг хүргэнэ.

Бид

“Хера Лидерс клуб” нь лидерүүдээс лидер төрүүлэн гаргах буюу чадварлаг манлайлагчдыг хөгжүүлэн төрүүлж, тэдний үнэт зүйлсийг бусдад түгээх зорилго бүхий Хера Холдингийн залуусын сайн дурын нэгдэл юм. Бидний үндсэн үйл ажиллагаа нь гишүүдийн мэдлэг, мэргэшлийг тогтмол дээшлүүлэх, гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шинэ санал, санаачилгыг дэмжих, залуусынхаа эрх ашгийг хамгаалах олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн клуб юм.

• Салбартаа тэргүүлэгч шилдэг лекторуудыг урин туршлагаас нь хуваалцах
• Гадаад болон дотоод сургалт зохион байгуулах
• Тэмцээн уралдаан
• Хэлэлцүүлэг, илтгэлийн уралдаан явуулах
• Хүмүүнлэгийн олон талт ажил зохион байгуулах

Бидний тэмүүлэл

• Ажилдаа эзэн нь байх
• Өөрийгөө үргэлж хөгжүүлж байх
• Хүсэл эрмэлзлэл дүүрэн байх
• Ажил хэрэгч байх
• Шинэлэг, санаачлагч байх

Бидний бахархал

• Хуулиа дээдлэн, ёс зүйг эрхэмлэх
• Байнгын сайжруулалт явуулах
• Нийгмийн хариуцлагатай байх
• Амжилтаар баян байх
• Түүхээрээ бахархаж, түүхийг бүтээлцэх

Бидний үнэт зүйлс

-Зорилгодоо тэмүүлэгч
-Мэдлэгийг дээдлэгч
-Хөгжлийг дэмжигч
-Үнэ цэнийг бүтээгч
-Ёс зүйг эрхэмлэгч
-Хариуцлагыг ухамсарлагч

Нээлттэй ажлын байрууд

  • Санхүүгийн шинжээч

    2017-04-18 Санхүүгийн шинжилгээ

    - Санхүүгийн тооцоо судалгаа гаргах, дүн шинжилгээ хийх, - Компанийн төсөв хийх, -Aжлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

  • Засварын менежер

    2017-04-14 Оффисын ажилтан

    - Засварын багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах - Засварын үйлчилгээний зах зээлийг судлан тогтоох, төлөвлөх - Засварын ажил болон харилцагч хэрэглэгчийг тоог нэмэгдүүлэх - Засварын багийн ажлын гүйцэтгэлийг удирдах, сайжруулах

  • Тоног төхөөрөмжийн худалдааны төлөөлөгч

    2016-04-19 Маркетинг, борлуулалт

    Техник тоног төхөөрөмжийн борлуулалт хийх

  • Техник ашиглалтын инженер

    2016-04-19 Инженер, технологи

    -Техник тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг цаг хугацаанд нь харилцагч хэрэглэгчдэд ажиллах бэлэн байдлыг шалган баталгаажуулж хүлээлгэн өгөх, техникийн оношлогоо хийх, -Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүргийг гүйцэтгэнэ

  • Үйл ажиллагаа хариуцсан захирал

    2016-03-24 Гүйцэтгэх удирдлага

    - Ажлын байрны тодорхойлолтын дагуу

  • Сэлбэгийн худалдааны төлөөлөгч

    2016-02-23 Инженер, технологи

    • Харилцагч үйлчлүүлэгч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн сэлбэг бараа материалыг ханган нийлүүлэх • Шинэ хэрэглэгч олж сэлбэгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчидтай хамтын ажиллагаатай байх болон бусад ажил үүргийн дагуу

  • Эдийн засагч

    2016-02-23 Санхүү, нягтлан бодох

    - Санхүүгийн түрээсийн төлбөрийг цаг хугацаанд төлүүлж мөнгөн урсгалыг тогтвортой байлгах -Зээлийн хүсэлтийг хүлээн авч зээлийн бодлогыг өдөр тутмын хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх -Харилцагч байгууллагууд руу утсаар харилцах, нэхэмжлэх явуулах бо

  • Маркетингийн менежер

    2015-09-14 Маркетинг, борлуулалт

    Маркетингийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг тодорхойлж хэрэгжүүлэх; Маркетингийн судалгаа шинжилгээ хийх, маркетингийн болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх; Харилцагчийн үйл ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг зох

  • БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР

    2015-09-03 Оффисын ажилтан

    - Бизнесийн зх зээлийн судалгаа хийх - Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа дэмжих бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механзмын засварын болон гагнуурын сургалт хийнэ.

  • Техникч

    2015-08-14 Инженер, технологи

    Хүнд машин механизмын засвар үйлчилгээ хийнэ

  • Бүтээгдэхүүн хариуцсан менежер

    2015-08-05 Оффисын ажилтан

    • Худалдааны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах • Худалдаа болон түрээсийн нөхцлийг боловсруулах • Худалдааны шийдвэр гаргах гэрээ хэлцэл байгуулах • Зах зээлийн судалгаа хийх • Харилцагч, нийлүүлэгчидтэй холбоо тогтоох

  • Програм зохиогч

    2015-07-08 Мэдээлэл технологи

    • ERP, бизнесийн програм хангамжийн хөгжүүлэлт дээр ажиллах • Ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Хүлээлтээс давсан үр дүнг хамтдаа бий болгож хөгжлийг тэргүүлэгч салбарын амжилтын хөтөч байна.
Бидний байршил
Хера Индастриал Парк | 20-р хороо | Тээвэрчдийн гудамж | Сонгинохайрхан дүүрэг | Улаанбаатар хот Утас: (976) 75952121