Бидний тухай

1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан “МикроСтарт” хэмээх төсөл нь Хөгжлийн Алтан Сан ХХК-ийн тулгын чулууг анх тавьсан юм. Тун удалгүй зургаан Төрийн Бус Байгууллага (ТББ)-тай нэгдэн Монгол улсын хамгийн анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) үүсэн байгуулагдсан түүхтэй. Хэдийгээр бүхнийг эхнээс нь эхэлсэн ч богино хугацаанд буюу 2001 онд Говийн эхлэл ББСБ-тай нэгдэн ХасБанк нэрээр Монгол Улсын банк санхүүгийн салбарт, тэр дундаа бичил санхүүгийн секторт хүч түрэн орж ирсэн юм.

Шагнал урамшуулал

Үйл ажиллагаа

Өдгөө Хас банк нь Монгол Улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч төдийгүй үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээний стандарт, загваруудыг нэвтрүүлэн бусдыгаа түүчээлэн ажиллаж байна. ХасБанк нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар нэмүү өртөгийг бий болгон, баялаг бүтээдэг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон уул, уурхайн бизнес эрхлэгчдэд зориулан, Бизнес үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллаж байна.

Бидний зорилго

Бид үнэ цэнэтэй санхүүгийн цогц үйлчилгээгээрэй бүхий л түвшний харилцагчдад таашаагдсан шилдэг бизнесийн үйл ажиллагаатай банк болохын зэрэгцээ бичил санхүүгийн салбар дахь манлайлалаа хадгалах зорилготой. Хас банк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч байгууллага бөгөөд бид үнэ цэнэтэй санхүүгийн цогц үйлчилгээгээрээ бүхий л түвшний харилцагчдад таашаагдсан, шилдэг бизнесийн үйл ажиллагаатай банк болохын зэрэгцээ бичил санхүүгийн салбар дахь манлайллаа хадгалах болно.

Нийгмийн хариуцлага

ХасБанк нь Монгол улсын нийгэм болон эдийн засгийн хөгжлийн төлөө ямагт үйлчилж, Эх Дэлхий, Эрдэнэт Хүмүүн, Эрүүл Ашгийг дээдэлдэгээрээ бусад арилжааны банкуудаас онцгой банк бөгөөд нийгмийн хариуцлагаар Монгол улсдаа төдийгүй олон улсад тэргүүлэгч банк юм. ХасБанкны хүн төвтэй үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитоор үнэлж Planet Rating (www.planetrating.com) хөндлөнгийн үнэлгээний байгууллагаас “4-” гэсэн хөндлөнгийн үнэлгээг 2010 онд өгсөн нь үүний тод илрэл юм. ХасБанк нь нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлаж Монгол улсын соёлын өвийг дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчинг хамгаалж, сэргээх, урлаг спортыг хөгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, ивээн тэтгэдэг билээ.

Нээлттэй ажлын байрууд

  • Ерөнхий үйлчилгээний хэлтсийн захирал

    2015-04-30 Гүйцэтгэх удирдлага

    ХасБанкны барилга, барилгын засвар үйлчилгээ, тохижилт, Төв алба болон Улаанбаатар хотын салбар, нэгжийн цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаан, сантехник хангамж, автомашинаар үйлчлэх зэрэг ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хариуцах

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банкны хамт олон 63-р сургуулийг цэцэрлэгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.
Бидний байршил