Бидний тухай

Тэрэлж Зочид буудал нь Улаанбаатар хотоос зүүн хойш 68км зайд байрлах Хан Хэнтийн Тусгай Хамгаалалтын газрын Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Жон Вангийн Овоо”-ны адагт байрладаг. “Гацуурт” ХХК-нь 2003 оноос анх 1954 онд байгуулагдаж байсан 2 корпус бүхий амралтын газрыг сэргээн засварлаж, өргөтгөн Монголдоо анх удаа тансаг зочид буудлыг 2008 оны 6-р сарын 5-нд байгуулан ашиглалтанд оруулсан. Тэрэлж зочид буудал нь 2008 оны 3-р сард Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбооны гишүүн буудал болсон.

Шагнал урамшуулал

Бидний онцлог

Канадын Graham & de Araujo ХХК-ийн мэргэжилтнүүдийн гаргасан дизайны дагуу Канад ерөнхий инженерийн удирдлага дор баригдсан Тэрэлж Зочид буудал нь үндэсний өнгө төрхийг орчин үеийн тансаг хэв маягтай хослуулсан бөгөөд ирж буй зочид нь Монголын эртний эдлэл, үндэсний өвийн цуглуулгуудаас сонирхох төдийгүй түүх соёлтой танилцаад явах боломжтой юм. Буудлын ханаар өлгөгдсөн Монгол орны түүхийн гэрч болсон урлаг, соёлын хосгүй бүтээлүүд нь ирсэн гийчдийн нүдийг баясгаж, сэтгэл сэргээх өвөрмөц онцлогтойгоор цогцолжээ.

Ажлын дулаан уур амьсгал

Манай хамт олон 100 гаруй ажилчидтай. Бид бүхэн бүх хүнийг ая тухтай амархад нь хамаг хүчээ зориулдаг. Улаанбаатар хотоос багагүй хол байрладаг. Иймээс ажилчид маань ажлын байрандаа ая тухтай, хөгжөөнтэй, гэрээ санах нь бага байж сэтгэл санааны хувьд тэнэгэр байх нь хамгаас чухал зүйл юм. Хээр аялал хийх мөн шинэ жилийн баярыг арай өөр байдлаар олон төрлийн арга хэмжээг хөтөлбөртөө оруулан зохион байгуулдаг. Мөн тоглоомын өрөө, интернэт ажилчдад нээлттэй байдаг. Жижиг хүрээлэлд гэр бүлийн уур амьсгалтай ажиллах боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлог юм хэмээн ерөнхий менежер Патрик Бэк ярьсан юм.

Бидний ололт, амжилт

2010 онд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тус буудлыг байгальд ээлтэй байгууллагаар тодруулж, эко шошго олгосон. Тэрэлж Зочид Буудал 5 навчны болзол хангаж өргөмжлөгдсөн. Мөн оны 10-р сард Тайланд улсад зохион байгуулагдсан Дэлхийн Тансаг Зочид Буудлуудын Шагналт уралдаанаас “Тансаг Зочид Буудал” номинацийн эзнээр тодорсон. “Дэлхийн Тансаг Зочид Буудлуудын Холбоо”-ноос 2010 оны 10 сард “Тансаг Зочид Буудал” номинацийн эзнээр шалгарсан байна.