“ТЭНГЭР ДААТГАЛ” КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

“Тэнгэр Даатгал” компани нь анх 2001 онд “БАТ ДААТГАЛ” нэртэйгээр байгуулагдан 2004 онд “Прайм Женерал Даатгал” болж 2010 онд “Тэнгэр Даатгал” болж нэрээ өөрчлөн санхүү, даатгалын салбарт 11 дэх жилдээ тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. “Тэнгэр Даатгал” компани нь орон даяар 20 салбар, ХасБанктай хамтран ажиллах стратегийн түншлэлийн дагуу тус банкны 100 орчим салбар, тооцооны төв, 300 гаруй даатгалын гэрээт төлөөлөгчтэйгээр аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд зориулан даатгалын үйлчилгээг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар манай компани гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагаболон иргэдийн гэнэтийн осол, гадаадад зорчигчид, хувийн эрүүл мэнд, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлага, нефтийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ачаа тээвэр, зорчин явагч, тээвэрлэгчийн хариуцлага, хөдөлмөрийн чадвар түр алдалт, ажиллагсадын гэнэтийн осол, агаарын хөлгийн их бие, барилга угсралт, бүх төрлийн хариуцлага, бага орлоготой иргэдэд зориулсан бичил даатгал, санхүүгийн чиглэлийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Бид аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд зориулсан, тэдний эрэлт хэрэгцээнд нь нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгон, бичил санхүүгийн томоохон байгууллагуудтай хамтран бичил даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна. “Тэнгэр Даатгал” компани нь иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн өргөн хүрээтэй, эрсдэлийн тухайн шийдэл бүхий даатгалын хамгаалалтыг зах зээлд санал болгон Монголын даатгалын зах зээл дээр баттай байр сууриа эзэлсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан. Түүнчлэн, нефтийн бүтээгдэхүүн болон олон улсын ачаа тээвэр, эд хөрөнгийн даатгалаар ихээхэн туршлага хуримтлуулсан салбартаа тэргүүлэгч компани билээ. Бид харилцагчид, даатгуулагчиддаа эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг хүргэж, эрсдэлээс хамаарсан уян хатан хураамж, хөнгөлөлт урамшуулал, түргэн шуурхай үйлчилгээг хүргэдэг.

Шагнал урамшуулал

КОМПАНИЙН ХАРИУЦЛАГА

Бид2008 оны эхний хагас жилээс компанийнхаа хариуцлагыг нийгмийн, экологийн чиг баримжаатай болгон өөрчилж, “НОГООН ЭХ ДЭЛХИЙ, БИДНИЙ ХАРИУЦЛАГА” уриаг дэвшүүлэн ажиллаа.

ЭРХЭМ ЗОРИЛГО

БИД ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫГ ТОГТООЖ, ХҮН ТӨРӨЛХТНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.

ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

1. НОГООН ЭХ ДЭЛХИЙ - Бидний Хариуцлага 2. МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ЁС СУРТАХУУН - Шударга зах зээл 3. БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ИРГЭН - Чадварлаг боловсон хүчин 4. ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН - Амгалан харилцагч

Нээлттэй ажлын байрууд

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Бид даатгалын зах зээл дээрх мэргэжлийн стандартыг тогтоож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчилгээг үзүүлнэ
Бидний байршил
“CITY CENTER” 11 давхар Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу /14200/ Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258 Улаанбаатар-211238, Монгол улс Утас: (976-11)-312234, 7011-2234 Факс: (976-11)-319919 И-мэйл: [email protected]