Бидний тухай

Эрэл ХХК нь барилгын түүхий эд материалын үйлдвэрлэл болон барилга угсралтын салбарт Монголдоо анхлан байгуулагдаж байсан, хамгийн туршлагатай, барилгын салбарт тэргүүлэгч компаниудын нэг юм. Чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн найдвартай түнш болж чадсан Эрэл ХХК нь өөрийн барилгыг иргэддээ хүргэх илүү таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дэргэдээ Пример Пропертиз ХХК-г байгуулан үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Шагнал урамшуулал

Бидний зорилго

Хэрэглэгч танд Эрэл ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын талаарх мэдээллийг хамгийн түрүүнд шуурхай хүргэх, мөн түүнчлэн хамгийн хямд үнээр худалдан авах болон түрээслэх таатай боломжыг зөвхөн Пример Пропертиз олгох бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тулгарч болох бүхий л асуудлуудыг нэг дор шийдэж өгөх цогц үйлчилгээг санал болгож буй юм.

Бидний үйлчилгээ

Дулаан, сантехникийн үйлчилгээний алба нь одоогоор 2 дулаан дамжуулах төв, 15 дулааны узель хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Тус алба нь дулаан сан техникийн мэргэжлийн инженер техник, засварын ажиллагсадынхаа тусламжтайгаар барилга объектуудын халаалт, цэвэр бохир ус, уурын шарлага, агааржуулалтын системийн тоноглол, шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах, автомат төхөөрөмжийн тохиргоо, хэмжүүрүүдийн хэвийн ажиллагааг ханган, ажиллаж байна. Манай албаны ажил үүргийн нэг онцлох зүйл нь компанийн барьж ашиглалтанд оруулах барилгын дулаан, сантехникийн ашиглалтыг хариуцан ажиллах бүрэн боломж байгаа явдал юм.

Хамт олон

Гүйцэтгэх захирал Л.Жавхлан Нягтлан бодогч: Э.Билгүүн Оффис менежер, хүний нөөцийн ажилтан: Э.Мөнхтуяа Борлуулалтын менежер: Б.Уянга Дулаан сантехникийн албаны дарга: П.Төмөр Цахилгааны албаны дарга: Б.Батзориг Аюулгүй байдал хамгаалалтын албаны дарга Б.Батболд нарын удирдлагын багтай, 80 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.