"Ноён Уул Эрдэнэ" ХХК-н танилцуулга

Тус компани нь 1996 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасаралтгүй 17 жил дарсны импортын үйл ажиллагаа дагнан эрхлэж байна. 2005 оны сүүлээс эхлэн дарсны эрүүл зохистой хэрэглээг бий болгох, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор дарсны төрөлжсөн дэлгүүр нээж одоогоор хотод 6 - н салбар дэлгүүр, Эрдэнэт хотод 1, Дархан хотод 1 нийт 8 салбар дэлгүүртэй. Мөн гэрээт борлуулагч Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Өмнө-говь аймгийн Даланзадгад хотод , Өвөрхангай аймгийн Арвай хээр хотод Дорнод аймгийн Чойбалсан хотод, Архангай аймгийн Цэцэрлэг хотод , Ховд аймгийн Жаргалант хотод, Өвөрхангай аймгийн Хар хорин хотод тус тус нийт 7 гэрээт борлуулагч компани ажиллаж байна.

Шагнал урамшуулал

Бидний тухай

Бид байгууллагдсан цагаасаа эхлэн эх орондоо Герман улсын “Ostrau” үйлдвэр, “Die Weinlieferanten ” компани, Итал улсын “Fratelli Martini ” компани, Франц улсын “Les Grands Chais De France” компани зэрэг 13 орны үйлдвэрлэгч компаниас дэлхийд алдартай, өндөр зэрэглэлийн чанартай дарс болон оргилуун дарс, ликёр, конъяк зэрэг 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортлон хамгийн өндөр чанар, найдвартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байгаадаа их баяртай байдаг. Мөн 2013 оноос Герман улсын “RADEBERGER group” компаний “Selters” өндөр зэрэглэлийн рашаан усны Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Бизнесийн орчин сайжрах, эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэмжээгээр жилээс жилд борлуулалтын хэмжээ тогтвортой өсч байна. Өнөөгийн байдлаар нийтдээ 1000 орчим харилцагчаар дамжуулан түгээлт, борлуулалтыг гүйцэтгэж байна.