МОНСУДАР ПАБЛИШН ХХК-ийн танилцуулга

“Монсудар” хэвлэлийн газар нь 1998 онд Адмон принт компанийн дэргэд анхлан байгуулагдсан бөгөөд өдгөө 10 алба редакцын хүрээнд үндсэн болон гэрээт 80 гаруй ажилтантай, өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгодог Монголын хамгийн том хэвлэлийн газар болоод байна. Өнөөдрийн байдлаар манай хэвлэлийн газар нь нийгмийн олон салбарыг хамарсан, тухайн цаг үеийнхээ онцлох сэдвүүдийг хөндсөн үндэсний болон гадаадын 800 гаруй ном, бүтээлийг уншигчдынхаа оюуны хүртээл болгосон байна. Эдгээрийн дотор хуучны ховор, мартагдсан зохиолууд, дэлхийн сонгодог уран зохиолууд, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ бүтээлүүд зонхилж байна.

Шагнал урамшуулал

Танилцуулга үргэлжлэл

Жилээс жилд бидний үйл ажиллагаа өргөжиж, фото зургийн лавлах, 21 аймаг, авто зам, аялал жуулчлалын газрын зураг, үндэсний болон гадаадын сонгодог дуу хөгжмийн CD, дэлхийн сонгодог зохиолуудын сонсдог ном, хүүхдэд зориулсан дуулдаг болон хөгжимтэй ном, 2 хэлний толь бичгүүд, Монгол хэл, соёлын цуврал бүтээлүүд зэргийг эрхлэн гаргадаг бие даасан нэгжүүдтэй болоод байна. Үүний нэг жишээ болох хүүхдийн номын “Жангар” редакц нь хэвлэн нийтлэлийн бодлогоо ирээдүй болсон хойч үе рүүгээ хандуулж, олон улсын жишигт нийцсэн бүтээлүүд гаргахыг зорьсны үр дүнд хүүхдийн нас, сэтгэхүй, биологийн хөгжлийн онцлогт тохирсон, танин мэдэхүй, мэдлэг, хүмүүжлийн сэдэвт 30 гаруй шинэ номыг жилд гаргаж байна. Манай хэвлэлийн газар 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй нэр төрлийн сурах бичиг, дасгал ажил, багшийн ном, хэрэглэгдэхүүн зэргийг эрхлэн гаргаж, сургуулийн болон нийтийн номын санг баяжуулах чиглэлээр 40 гаруй мянган ном нийлүүлжээ. Түүнчлэн 2003 оноос гадаад харилцаагаа эрчимтэй өргөжүүлэн олон улсад нэр нөлөө бүхий Oxford University Press, Cambridge University Press, Dorling Kindersley Ltd., Random House Inc., Little Brown Company зэрэг 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, дэлхий дахины оюуны бүтээлийн сор болсон олон номыг монголчууддаа танилцуулаад байна.

Нээлттэй ажлын байрууд

  • Хүний нөөцийн менежер

    2017-03-07 Хүний нөөц

    Хүний нөөцийн менежментийн бүх функцыг хэрэгжүүлж ажиллах

  • Хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнер

    2017-01-25 График, мультимедиа

    Ном хэвлэлийн эх бэлтгэх, дизайн гаргах

  • Гадаад харилцааны менежер

    2016-05-07 Оффисын ажилтан

    Байгууллагын дотоод бичиг баримт болон гадаад харилцааны асуудлуудыг хариуцан ажиллах

  • Хуулийн зөвлөх

    2016-04-19 Хууль, эрх зүй

    Компанийн үйл ажиллагаанд мөрдөх тушаал шийдвэр, заавар, дүрэм журам, гэрээ хэлцлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн санал гаргах, төлөвлөх, хэрэгжилтэнд хяналт тавих, компанийн эрх зүйтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагуудад төлөөлнө.

  • Маркетингийн менежер

    2015-10-09 Маркетинг, борлуулалт

    Монсудар хэвлэлийн газрын маркетингийн бодлого, хөтөлбөрийг тодорхойлох, маркетингийн судалгаа шинжилгээ хийж зах зээлд нэвтрүүлэх, график дизайны багийг шууд удирдан ажиллана.

  • Редактор

    2014-08-19 Хэвлэл мэдээлэл

    Ажлын байрны тодорхойлолтын дагуу

  • Хэвлэлийн график дизайнер

    2014-08-19 График, мультимедиа

    Ажлын байрны тодорхойлолтын дагуу

  • Байгууллагын хөдөлмөрийн харилцаа, гадаад харилцаа, менежментийг хариуцан ажиллах

  • Англи хэлний гэрээт орчуулагч

    2014-07-29 Хэвлэл мэдээлэл

    Монголоос Англируу бичгийн орчуулга гэрээгээр хийх

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар
Бидний байршил