Бидний тухай

Моннис Интернэйшнл нь 1998 онд автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Японы Ниссан Мотор компаний албан ёсны дистрибьютерын эрхийг авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгийн менежмент, агаарын тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, ачаа тээврийн салбарт 15 салбар компани, 1800 орчим ажилтан албан хаагч бүхий Монголын томоохон групп компани болон өргөжлөө.

Шагнал урамшуулал

Бидний зорилго

Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орондоо дэлхийд алдартай олон брэнд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн хамгийн өндөр чанар, найдвартай үйлчилгээг хэрэглэгчиддэ хүргэж байна. Групп компани өргөжин тэлэхийн хирээр нийгэмдээ ялангуяа хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэнд, спорт, урлагийн салбарт олон үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулж дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний томоохон компанийн хувьд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн төсөвт оруулах хувь хэмжээг өсгөх, ажиллагсдынхаа тоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлан ажиллахын төлөө ажиллаж байна.

Моннис Моторсын хувьд

Моннис Моторсын хувьд Япон, АНУ, Англи дахь Ниссаны үйлдвэрүүдээс автомашинаа захиалан авдаг ба ингэснээр 20 гаруй загварын Nissan автомашинаас хэрэглэгчиддэ сонголт хийх боломжийг олгодог. 2006 онд СБД-т Ниссаны олон улсын стандартын дагуу үзүүлэнгийн танхимаа барьж ашиглалтанд оруулснаар Монгол улс дахь анхны автомашины үзэсгэлэнгийн танхим үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Моннис Майнинг Экьюпмент

Тус компани нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Лиебхерр группын албан ёсны дистрибьютороор үйл ажиллагаа явуулж байна. Бид харилцагчиддаа Монгол орны байгаль, цаг уур, орчны хамгийн хүнд нөхцөлд ажиллахад тохиромжтой техникүүдийг хэмжээ, хүчин чадлын өргөн сонголттойгоор санал болгодог. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 350 орчим техник тоног төхөөрөмжийг нийлүүлээд байгаа ба тэдгээрийн борлуулалтын дараах сэлбэг, засвар үйлчилгээг найдвартай үзүүлэн ажиллаж байна.

Нээлттэй ажлын байрууд

  • НЯГТЛАН БОДОГЧ-1

    2015-09-22 Санхүү, нягтлан бодох

    Компанийн тайлан балансыг цаг тухайд нь бие даан гаргах, аливаа эрсдлийг үнэлэн анализ хийн удрьдчилан сэргийлэх.

  • БАРИМТ БИЧИГ ХЯНАЛТЫН АЖИЛТАН-1

    2015-09-22 Мэргэжилтэй ажилтан

    Компанийн баримт бичгийг баримт бичгийн санд хүлээн авах, бүртгэж дугаарлах, баримт бичиг боловсруулах, хянах, бусад газар хэлтэст хүргүүлэх, хадгалах, устгах, баримт бичгийн цахим санг бүрдүүлэн ажиллах.

  • МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР-1

    2015-07-04 Маркетинг, борлуулалт

    Компанийн зорилгод хүрэх маркетингийн цогц үйл ажиллагааг төлөвлөж, амжилттай хэрэгжүүлэх Хэвлэлийн эх бэлтгэлийг хийх, онлайн сурталчилгаа, идэвхжүүлэлтийг зохион байгуулах, хяналт тавих,

  • ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР -1

    2015-07-04 Инженер, технологи

    Тухайн мэргэжлээрээ бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

  • АНГАР БОЛОН ОФФИСЫН ЦАХИЛГААНЧИН - 1

    2015-04-07 Мэргэжилтэй ажилтан

    Барилгын дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын системийн хэвийн ажиллагааг хангах тэдгээрийн хяналт тохируулгын шалгалт, шаардлагатай тооцоо судалгаа хийх, цахилгааны ажлын акт, бичиг баримт боловсруулах

  • ДАМПЫН ОПЕРАТОР

    2015-04-07 Үүрэн холбоо

    Дамп тракийн техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах мэргэшсэн оператор

  • ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

    2015-04-07 Үүрэн холбоо

    Экскаваторын техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах мэргэшсэн оператор

  • Байгууллагын өмч хөрөнгийг хулгай дээрэм, гэмт халдлага болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, объектын аюулгүй байдлыг хангах /Хөдөө орон нутагт ажиллах/

  • ХАБЭА-Н ИНЖЕНЕР-1

    2015-04-07 Инженер, технологи

    Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах

  • ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ-1

    2015-04-07 Маркетинг, борлуулалт

    Худалдан авагчдад сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлж, борлуулах үндсэн чиг үүргийг хүлээж, худалдан авагчдын хэрэгцээнд нийцсэн бараа үйлчилгээг танилцуулж, үнэн зөв мэдээллээр хангах, сурталчилах, барааны сонголт хийхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүл

  • ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

    2015-03-30 Үүрэн холбоо

    Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ярилцлагад урих ба хүлээж авсан бичиг баримтыг буцаан олгох боломжгүй болно.

  • ХАБЭА-Н ИНЖЕНЕР

    2015-02-10 Инженер, технологи

    Уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Моннис Моторс ХХК МАДА авто экспо-д Nissan, Infiniti брэндээрээ оролцлоо
Бидний байршил