Бидний түүх

Монгол улсын шилдэг топ 50 аж ахуй нэгж “Монголэмимпэкс Концерн” ХК нь анх 1923 онд “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Бид Монгол улсын бүхий л эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 89 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани билээ. Төрийн өмчийн мэдэлд байсан тус концерн нь 2007 оноос эхлэн бүхэлдээ хувийн өмчид шилжсэнээр бид нэн тэргүүнд компанийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, зах зээлд эзэлсэн байр сууриа бэхжүүлэх тогтвортой өсөлтийн стратегийг ханган ажиллаж байна.

Шагнал урамшуулал

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага МҮХАҮТ-ын ТОП-100 аж ахуйн нэгж байгууллагад 8 удаа Монголын Үндэсний Татварын Ерөнхий Газрын “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээ Нийгмийн Даатгалын Газрын “Тэргүүний даатгалын шимтгэл төлөгч байгууллага” хүндэт өргөмжлөл Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж” батламж
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим Business Exellence Award 2008 Анагаах Ухааны Акедами, Partnership for Global Health, ЭМШУИС-с зохион байгуулсан “Innovation 2008”-ны ” Мөнгөн Өргөмжлөл” “Эрүүл мэнд 2008” үзэсгэлэн “Шилдэг эм импортлогч“ UNFPA “COLLABORATING PARTNERS APPRECATION AWARD” 2008 Монгол улсын эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийг Дээдлэн Хандивлагч байгууллага” 2009
2010 оны “Шилдэг аж ахуйн нэгж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн “Танхимын интерприонер” өргөмжлөл МҮОНРТ 2010 оны өргөмжлөл “Эрүүл мэндийг дээдлэн хандивлагч” 2012 онд TOP-150 Аж ахуйн нэгжээр 10 дахь жилдээ шалгарсан 2012 онд “Монголимпэкс концерн” ХК нь МонголынМаркетинг Менежментийн Хvрээлэнгээс“ Эрvvл мэнд, спорт Чийрэгжvvлэлтийн салбар” гран при шагнал хvртсэн

Бидний зорилго

Чадварлаг туршлагатай мэргэжлийн багийг бүрдүүлж зах зээлд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлэн, үндэсний хэмжээнд аюулгүй баталгаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйлчилснээр иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино

Бидний онцлог

Тус концерны Улаанбаатар дахь төв эмийн сан болон Фарммаркет эмийн сангийн сүлжээ, Эм ханган нийлүүлэх төв, 21 аймаг, орон нутаг дахь харъяа компаниудад ажиллаж буй мэргэжилтнүүдийн нөж их хөдөлмөрийн үр дүнд ард иргэдийг баталгаатай эм, эмнэлэгийн хэрэгслээр хурдан шуурхай тасралтгүй хангах ажил чанарын өндөр түвшинд хийгдэж байна.

Манай концерн нь дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 40 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн болон импортын гэрээгээр чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчиддээ хүргэхийг нэн тэргүүний зорилтоо болгож байна.

Хамт олон

Эвсэг найрсаг бүтээлч хамт олон

Нээлттэй ажлын байрууд

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Эрүүл аз жаргалтай амьдралд хамтдаа
Бидний байршил
Улаанбаатар-28, Тээвэрчдийн гудамж-39 Утас: 323961, 315541, 322695, 323917 Факс: 976-11-323877 И-мэйл: [email protected]