Бидний тухай

Монголын Хүний Нөөцийн Институт нь 2006 оны 9-р сарын 15-нд байгууллагдсан хүний нөөцийн менежментийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх, хүний нөөцийн зөв бодлогыг дэмжиж хөгжүүлэх, нөөцийн мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээл дээрх анализ судалгааг мэргэжлийн түвшинд хийх, сургалт зохион байгуулах, олон улсын хүний нөөцийн менежментийн мэдлэг туршлагыг бизнест нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах зорилго бүхий мэргэжлийн, нэгдмэл, төвийг сахисан төрийн бус байгууллага юм.

Шагнал урамшуулал

Бидний зорилго

Монгол улсад Хүний нөөцийн менежментийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлж, хүний нөөцийн зөв бодлогыг дэмжиж хөгжүүлэх чин эрмэлзэл бүхий байгууллага, их дээд сургууль, үйлдвэрийн газар, компани, эрдэмтэн, багш, мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэн хамтын оюуны чадавхи, бүтээлч үйл ажиллагаагаараа Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах явдал мөн.

Үйл ажиллагааны чиглэл

МХНИ нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд: - Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан хувь хүний хөгжил, бизнесийг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, зөвлөгөө өгөх, судалгаа хийх, холбогдох арга хэмжээ зохион байгуулах - Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын Хүний нөөцийн Менежментийн мэргэжлийн түншүүдтэй харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх - Хүний нөөцийн хөтөлбөр, төсөл боловсруулж төр засгийн холбогдох байгууллагад өргөн барих ба хэрэгжүүлэх явцад гишүүн байгууллагуудыг дэмжиж оролцуулна. - Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах - Хүний нөөцийн мэргэжлийн түвшин тогтоох аттестатчилал явуулж мэргэжлийн батлаиж зэрэглэл олгоно. - Гадаад дотоодын ижил зорилготой төрийн, төрийн бус, хувийн байгууллага, хувь хүмүүстэй хамтарч ажиллах, туршлага солилцох - Чадварлаг хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх - Гадаад дотоодын санхүүжилттэй хүний нөөцийн, хөгжил сургалтын төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх - Хурал зөвлөгөөн, уулзалт семинар, бизнес аялал, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд төлөөлөгч оролцуулах - Хүний нөөцийн мэргэжлийн тогтмол мэтгүүл эрхлэн гаргаж мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээнэ. - Хүний нөөцийн мэргэжлийн ном, товхимол, гарын авлага, сургалтын материал зэргийг цувралаар бэлтгэн гаргаж нийтийн хүртээл болгоно. - Бизнесийн байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжих, хөгжүүлэх зэрэг бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.

Хүний нөөцийн үндсэн сургалт

Хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сертификат олгох үндсэн сургалт (BCHRM) нь байгууллагын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, нөөц бүрдүүлэлт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, цалин ба шагнал урамшууллын тогтолцоо, хөдөлмөрийн харилцаа зэрэг хүний нөөцтэй холбоотой эзэмшвэл зохих бүхий л ерөнхий мэдлэгийг олгодог.

Нээлттэй ажлын байрууд

  • Харилцагчийн зөвлөх

    2015-07-29 Оффисын ажилтан

    Шинэ харилцагч болон гишүүн байгууллагуудыг сургалтын болон зөвлөх үйлчилгээ, гишүүнчлэлийн эрхтэй холбоотой мэдээллээр хангах,

  • Тогооч, үйлчлэгч

    2015-04-07 Мэргэжилтэй ажилтан

    Оффисийн ажилтнуудын өдрийн хоолийг хийх

  • Сэтгүүлч

    2015-04-07 Хэвлэл мэдээлэл

    - Бизнесийн чиглэлийн мэдээ мэдээлэл, бизнес эдийн засагтай холбогдолтой нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг цаг хугацаанд нь боловсруулах - Хариуцсан ажилдаа үнэн бодит, шуурхай мэдээ мэдээллээр хангах.

  • Маркетингийн менежер

    2015-04-07 Маркетинг, борлуулалт

    Урт хугацааны борлуулалт, маркетингийн стратегийг боловсруулах Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худалдан авагчидтай холбоо тогтоох Зах зээл дэх өрсөлдөгч байгууллагуудад судалгаа хийх Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг судлах

  • Маркетингийн менежер

    2015-03-30 Маркетинг, борлуулалт

    Урт хугацааны борлуулалт, маркетингийн стратегийг боловсруулах Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худалдан авагчидтай холбоо тогтоох Зах зээл дэх өрсөлдөгч байгууллагуудад судалгаа хийх Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг судлах

  • Сэтгүүлч

    2015-03-30 Хэвлэл мэдээлэл

    - Бизнесийн чиглэлийн мэдээ мэдээлэл, бизнес эдийн засагтай холбогдолтой нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг цаг хугацаанд нь боловсруулах - Хариуцсан ажилдаа үнэн бодит, шуурхай мэдээ мэдээллээр хангах.

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

GREEN ERP байгууллагын хүний нөөц төлөвлөлтийн системийг IT ZONE компани боловсруулсан юм. Манай сургалтанд ирж суусан суралцагч нар энэ систем дээр ажиллах бүрэн боломжтой.
Бидний байршил