Бидний тухай

Тус компани нь анх 1990 онд “Мандухай” пүүс нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа эхэлсэн. Гоо сайхны бvтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний “Мандухай Хатан” ХХК нь нүүр цэвэрлэгч сүүн шингэн, өдрийн болон шөнийн тэжээлийн тос, нүүрэнд иллэг хийх зориулалттай маск, гарын тос, хүүхдийн тэжээлийн тос зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр нь манай орны хуурай, эрс тэс уур амьсгал, монгол хvний арьсны онцлогт тохирсон байдгаараа онцлогтой билээ.“Мандухай хатан” ХХК нь “хүн арддаа чанартай хямд бүтээгдэхүүнээр үйлчлэх” эрхэм зорилго тавьж ажилладаг. Төрөл бvрийн амин дэм, биологийн идэвхит эрдэс бодисоор баялаг чацаргана, гүүний саам, зөгийн бал, зуун наст зэрэг цэвэр байгалийн гаралтай түүхий эд ашиглан арьсыг сэргээх, залуужуулах, чийгшүүлэх, хамгаалах, нөхөн төлжvvлэх үйлчилгээтэй бvтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцэж, тэдгээрийн талархлыг зvй ёсоор хvлээж байдаг юм.

Шагнал урамшуулал

Бидний зорилт

“Мандухай хатан” ХХК нь 1998 оны олон улсын vзэсгэлэн яармагийн хүрэл медалийг “Яргуй” гарын тосоор хүртсэн. 2000 онд Олон улсын хаврын үзэсгэлэн яармагаас ХААҮЯ-ны дурсгалын медалиар тус тус шагнагдсан. Цаашид тус компани нь шинжлэх ухааны ололтыг vйлдвэрлэлд нэвтрүүлэн шинэ дэвшилтэд технологи ашиглан байгалийн цэвэр түүхий эдээр шинэ бvтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанар болон тоо хэмжээг нэмэгдvvлэх зорилт тавин ажиллаж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

“Мандухай Хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө, өсвөр үеийнхэнд зөв мэдлэг өгөх зорилгоор “МАНДУХАЙ ХАТАНЫ ҮРС”аянг өрнүүлсэн Өсвөр насны дүү нар маань ухаалаг үерхэж, зөв найзалж Монголын ирээдүй үр хойчис эсэн мэнд өсөн торниход хувь нэмрийг оруулж, дүү нартаа бид оюуны хөрөнгө оруулалт хийж ирээдүйд гарч болох алдаанаас урьдчилан сэргийлэхэд бага ч болов туслаж байгаадаа баяртай байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг шүү дээ. Бэлгийн боловсролгүйгээсээ болоод хэдэн мянган монгол үрс эх дэлхийдээ ирэхгүй устгагдаж байгааг бид мэдэхгүй. Үр хөндөлт их байна гэж орилж хашгирахын оронд дүү нартаа цаг зав гаргаад хэрхэн алдахгүй байх тухай ухааруулж ярилцдаг билүү? Тэгвэл “Мандухай хатаны үрс” аянгаар залуус бид Монголын ирээдүй болсон мянга мянган дүү нартайгаа мэдлэгээ хуваалцаж ухаарал хайрлалаа.Аяны хугацаанд ухаарлын нулимсаар дүүрэн хүүхдүүд, талархалын үгээр дүүрэн багш нарын сэтгэгдэлийг сонсоод бидний зохион байгуулж байгаа аян бага ч болтугай үр дүнгээ өгч байгаад баяртай явлаа.Үзэсгэлэн гоо, цэцэн билэгт Мандухай хатаны үрс маш олон болтугай.

МАНДУХАЙ ХАТАН ЭЭЖҮҮД Гэр бүлийн боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аян

Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүлийн боловсролын асуудал яах аргагүй мөн билээ. Гэр бүлийн боловсрол мэдлэг дутмаг байгаагаас залуу гэр бүлийн салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна.Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыг мохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвал бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Мандухай хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө “Мандухай хатан Ээжүүд” аянг өрнүүлж байна. Аяны хүрээнд гэр бүл судлаач эрдэмтэн мэргэд,нийгмийн зүтгэлтэн хүмүүс болон олон нийтийн байгууллагуудтай хамтран монгол ээжүүдэд тэр тусмаа залуу ээжүүдэд зориулан хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, гэр бүлийн боловсрол олгох,бат бэх гэр бүлийг цогцлоон бүтээх арга ухааныг өвлүүлэх зорилгоор цуврал лекц, нэвтрүүлэг бэлтгэх,DVD бүтээж тараах, Интернет орчинд цуврал нийтлэл, видео хичээлүүд байршуулах гэх мэт олон талт ажлуудыг зохион байгуулж байна.