Бидний тухай

Бид 1995 онд үүсгэн байгуулагч Ц. Чинзориг, А. Сүхбат нарын бүрэлдэхүүнтэй англи хэлний сургалтаа эхлүүлж байсан бол өдгөө 50 гаруй багш ажилтантайгаар амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй Монголын томоохон төвүүдийн нэг юм. 20 жилийн хугацаанд бид англи хэлний сургалтын чанарыг дэлхийн стандартад хүргэх, орчин үеийн англи хэл заах шилдэг аргыг байнга нэвтрүүлэн шинэчлэх зорилготой ажилласаар ирсэн бөгөөд үүгээрээ 60,000 гаруй хүмүүст англи хэлний академик боловсролоо дээшлүүлэхэд нь өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Шагнал урамшуулал

-2005 онд Салбарын манлайлагч топ 3 компанийн нэг
-Салбарын манлайлагч байгууллага
-2012 онд Нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллага
-Шилдэг нийгмийн даатгал төлөгч байгууллагаар шалгарч Тэргүүн оюу нийгэмлэгийн дээд шагнал
-“Чандмань Эрдэнэ” хүртэв.
-“Боловсрол шинэчлэл” 2012-2015 оны Олон улс болон Дотоодын шилдэг их дээд сургуулиудын үзэсгэлэн яармагт амжилттай оролцов.

Бидний эрхэм зорилго

Манай байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт боловсролыг шинэлэг заах арга, технологи болон үйлчилгээгээрээ дамжуулан өөрийнхөө боломж, чадвараа нээхийг хүссэн хүн бүрт хүртээнэ.

Бидний уриа

Таны амжилтын жигүүр – Jet school of English

Бидний онцлог

Жэт англи хэлний сургууль нь мэргэжлийн, эрч хүчтэй, чадварлаг боловсон хүчнийг сонгон шалгаруулж цаашлаад тухайн ажилтанг хөгжиж дэвших, ажилдаа сэтгэл хангалуун, тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үргэлж зорьж ажилласаар ирсэн нь өнөөгийн 20н жилийн түүхтэй амжилт бүтээлээр дүүрэн Жэт англи хэлний сургуулийн үндэс суурь нь болсон юм.

Бидний үнэт зүйлс

➢ Үр ашигтай
➢ Зүтгэлтэй
➢ Хэрэглэгчийн сэтгэл ханамж
➢ Багийн ажиллагаа
➢ Бүтээлч байдал

Нээлттэй ажлын байрууд

  • English Teacher

    2015-11-16 Боловсрол

    To professionally teach Academic English from Intermediate to Advanced level. To organize and conduct the lesson according to company’s technology and standard To organize out-of-class activities.

  • Executive Assistant

    2015-11-09 Оффисын ажилтан

    To prepare, manage and organize meetings, conferences, travel arrangements and expenses report. To maintain office scheduling and event calendars. To compose, type, and distribute meeting agendas and minutes, routine correspondence, and reports.

  • Ерөнхий захирлын туслах

    2015-10-21 Оффисын ажилтан

    Ерөнхий захирлын туслах

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Англи хэлний боловсрол олгох үйл ажиллагаа, үйлчилгээгээрээ тэргүүлсэн олон улсын байгууллага болохоор бид зорьж байна.
Бидний байршил
“Макс” төв 3 давхар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар – 211238, Монгол улс, Утас: (976-11)-327610, Факс: (976-11)-331315, Вэб: http://jet-english.mn/