"ГРАНД АКТИВ" КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Гранд актив ХХК нь 2009 онд байгуулагдсан. Санхүү татварын чиглэлээрээ үйл ажиллагаагаа эхлэн энэ чиглэлээрээ тасралтгүй ажиллаж нягтлан бодох бүртгэлийн тухай Монгол Улсын хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж,журам,стандартын дагуу хэрэглэгчиддээ үйлчилж байна. Манай байгууллага мэргэжлийн 10 нягтлан бодогчтой, нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй. Бид хүний нөөцөө бүрдүүлэхдээ ихээхэн анхаарч чадварлаг мэргэжилтнүүдийг нэгтгэж чадсан. Тиймээс ч тогтвор суурьшилтай мэргэшсэн нягтлан бодогчидоо “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид”-ын сургалтанд хамруулж ур чадварыг нь дээшлүүлж байгаа. Манай хамт олон чанарыг эрхэмлэсээр ирсэн бөгөөд Монгол Улсын Сангийн Яамнаас зөвшөөрөлтэй “Экспресс Аккоунт”, ОУ-ын нягтлан бодох бүртгэлийн стандартад бүрэн нийцсэн “АПЕКС” программ хангамжуудыг үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Мөн харилцагчын бүртгэл тооцооны “Гранд Актив” прогроммыг санаачлан боловсруулж энэ програмаараа хэрэглэчиддээ үйлчилж байгаа бөгөөд 2012 оны жилийн эцсийн байдлаар 263 ААНБ биднийг сонгон үйлчлүүлсэн юм. Бид хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зорилгоор үзэсгэлэн, яармагуудад жил бүр оролцсоор ирсэн бөгөөд энэ жилийн 2 сард Мишээл Экспо төвд зохиогдсон “Банк санхүүгийн байгууллагуудын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон. Манай байгууллага байгууллагуудын улирал, сарын бүх төрлийн тайланг зориулалтын програмаар гаргаж хүлээлгэн өгдөг. Цаашид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулж хэрэглэгчиддээ илүү найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлхээр чармайн ажиллаж байна.

Шагнал урамшуулал

http://tailan.mn/

САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙД

Санхүү, татварын тайлан гаргах чиглэлээр 10 жил мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй манай компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай Монгол улсын хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, журам, стандартын дагуу дараах Сар, улирал, жилийн тайлангуудыг бэлтгэх, интернэтээр шивэх, татварт тушааж өгөх; Санхүүгийн стандартын дагуу бүх төрлийн журнал, ерөнхий дэвтэр хөтөлж өгөх; Баримт материал цэгцэлж, баримтын бүрдүүлэлт хийх; Стандартын дагуу үдэж хавтаслах; Гэрээгээр танай байгууллагын санхүүг хариуцан ажиллах гэх мэт үйлчилгээнүүдийг үзүүлж байна.