Бидний түүх

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар "Говь" ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Шагнал урамшуулал

Говь комбинат ажлын амжилтаараа улсын хэмжээнд 4 жил дараалан тэргүүн байр эзэлж, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөл, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны шилжин явах тугийг үүрд хадгалах эрхтэй болж байсан. Монгол улсын “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр 3 жил дараалан шалгарсан.
Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд идэвхтэй оролцож тэргүүний ажил олгогч байгууллагаар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал НХХЯам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Хөдөлмөрийн Төв Биржээс “Шилдэг ажил олгогч” өргөмжлөл Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төвөөс “ Хүүхдийн боловсролыг дэмжигч байгууллага” өргөмжлөл “Гоёл-2011” наадмаас “Уран Сэтгэмж” коллекци, шилдэг залуу дизайнер

Онцгой

Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ. 1200 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн "Говь" ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

Бидний амжилт

Мөн "Говь" ХК нь орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн болон Европын хувцас загварын нэр хүнд бүхий дизайнеруудтай хамтран ажиллаж олон улсын хувцас загварын компаниудын жишгээр жилдээ хавар, зуны болон намар, өвлийн гэсэн загварын коллекцийг гаргаж байна.

Дэлхийд хосгүй Монгол ноолуур

Хамт олон

Манай компани байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг.

Нээлттэй ажлын байрууд

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Бид хүний хөгжил, технологиор тэргүүлэн, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамжийг хамгийн өндөрт хүргэнэ
Бидний байршил