Бидний эхлэл

Бид 2013 оны 10 сарын 4 ны өдөр үйл ажиллагаагаа эхэлж Австрали, Америкийн үхрийн махан стейк болон бүх төрлийн шарсан мах, далайн гаралтай хоол, зууш, Италийн алдарт паста рисотто, Японы амтат сүши бүхий сонголт арвин менюгээр чанартай үйлчилгээг хүргэж мэргэжлийн түвшинд ажиллаж байна.

Шагнал урамшуулал

Бидний түүх

Bluefin компанийг үүсгэн байгуулагч П.Ганбат тогоочийн ажилын гараагаа Америкын Нэгдсэн улсаас эхэлж Колорадо мужийн “Junz” сүши ресторанд ахлах тогоочоор ажиллаж байсан юм. Мөн Колорадо мужийн Аспен хотод алдарт тогооч Нобу Матсухисагийн “Matsuhia” ресторанд урилгаар ажиллаж байсан бөгөөд тун удалгүй өөрийн хувийн Gambaa’s Япон болон Франц хоолны ресторанаа Seattle Washington д нээн ажилуулжээ. Энэ үедээ амжилттай ажиллаж Сеатли таймс сонины хоол шүүмжлэгчдийн баг, хэрэглэгч нарын сэтгэл ханамжийн судалгааны төвөөс өндөр үнэлгээ авч богино хугацаанд хэрэглэгчдийн итгэлийг олж чадсан юм. Тэрээр Монголдоо буцаж ирээд дотоодын зах зээлд үгүйлэгдсэн амт чанар сайтай шинэлэг шүүслэг шарсан мах болон далайн гаралтай хоол хүнсийг хамгийн орчин үеийн жор технологийг ашиглан хэрэглэгчиддээ хүргэхээр зорьж ресторанаа нээсэн нь үр өгөөжөө өгч эхлээд байна.

Бидний онцлог

250 хүний багтаамжтай үндсэн заал, 40 хүний багтаамжтай тусгай заал, 12 хүний багтаамжтай vip өрөө, зориулалтын тамхины өрөөтэй манай рестораны хамт олон үйлчлүүлэгч нартаа зориулан маш олон бэлэг баридаг. Тухайлбал хамтлаг дуучдыг урин амьд тоглолтыг сонирхуулж, спорт сонирхогч үйлчлүүлэгч нартаа зориулан олон сувагтай дэлгэцийг байрлуулсан гэх мэт үйлчлүүлэгч нарынхаа хүсэл сонирхолд нийцэх олон үйлчилгээг санал болгож байна.

Мартагдашгүй сайхан дурсамжаа манай ресторанд бүтээгээрэй

Нээлттэй ажлын байрууд

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Амтлаг хоол, ая тухтай орчин Blue Fin
Бидний байршил
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намьянжүгийн гудамж, Баясах трейд компаний байр