Бидний түүх

АПУ ХК нь 1924 онд 14 ажилтантайгаар архины анхны үйлдвэрээ нээж байв. Өдгөө АПУ компани 1000 гаруй ажилтантай, 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын шингэн хүнсний салбар дахь хамгийн том компани болжээ. АПУ компани архи, пиво, ус, ундаа, сүү, тараг болон монголын уламжлалт цагаан идээ үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй бөгөөд компанийн бүтээгдэхүүнүүд технологийн дэвшил, инновацийн хурдыг агуулж, хүнсний аюулгүй байдлын баталгаатай үйлдвэрлэгдэж байна.

Шагнал урамшуулал

- “TOP 150 аж ахуйн нэгж”-ийн шагнал 2004-2014. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим.
- ТОП татвар төлөгч. Нийслэлийн Татварын Алба.
- “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Ажлын байр” үзэсгэлэнгийн Гранпри.
- 34th International Award for Business Leadership and Prestige, New Millennium Award. 2004, Zurich, Switzerland.
- Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага шагнал, Organization with higher social responsibility award.
Монголын Менежментийн Холбоо.
- Royal Crown to Excellence. Worldwide Marketing Organization. 2004, Frankfurt, Germany.
- “Намрын ногоон өдрүүд – 2014” үзэсгэлэнгийн Гранпри.

Бидний зорилго

Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн үзэсгэлэнт сайхан байгаль, өв их соёл маань манай компанийн үйлдвэрлэлийн үндэс суурь, бүтээгдэхүүний охь дээжис болдог. АПУ компани нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ажиллаж байна.

Бидний онцлог

Бидний амжилтын гол хөшүүрэг нь хүний нөөцийн бодлого, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүний чанар, гадаад, дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай түншилж, тэдэнтэй нээлттэй хамтран ажилладагт оршдог. Ингэснээр бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг.

Бид

Олон улсын мэргэжлийн байгууллагуудаас Монгол Улсад анх удаа экологийн цэвэр бүтээгдэхүүн, түүний үйл ажиллагааг үнэлж ISO 14001 байгаль орчинд ээлтэй үйлдвэр гэсэн стандартыг хэрэгжүүлсэн байгууллагаар тодруулж баталгаажуулсан.

Бидний зарчим

- AПУ ХК хөгжлийг хөтөлж, нийгмийг манлайлан, зах зээл болон хамтрагчаа хүндэтгэж, үндсэн зорилгоо бүрэн таниулна. Мөн компанийн санхүү, мэдээллийг ил тод, үйл ажиллагааг тогтвортой байлгана.
- Бид хүн, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, үнэт зүйлээ дээдлэнэ. AПУ компанийн хөгжил нь үйлдвэрлэлийн шинэ технологи дээр суурилан, бизнесийн ил тод байдал, аюулгүйн нөхцлийг хангаж ажиллана.
- Монголын хэл, соёлын өвөрмөц өвийг хадгалан хамгаалж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Орчин цагийн зах зээлийг манлайлан тодорхойлж, хүнсний монгол брэндийг бүтээн үйлдвэрлэгч байж, дэлхийн түвшний бизнесийн байгууллагуудтай түншилж, хамтын ажиллагааг өрнүүлнэ.

Нээлттэй ажлын байрууд

  • Үйлдвэрийн засварчин

    2015-08-25 Мэргэжилтэй ажилтан

    Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Үйлдвэрийн засварчин

    2015-08-13 Мэргэжилтэй ажилтан

    Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Үйлдвэрийн операторч

    2015-08-13 Үүрэн холбоо

    Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Экспортын менежер

    2015-08-06 Оффисын ажилтан

    Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Гадаад худалдааны чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажиллаж байсан ажлын туршлагатай Орос, англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй

  • Төлөвлөлтийн эдийн засагч

    2015-07-04 Санхүү, нягтлан бодох

    Ажлын байран дахь тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Стратегийн менежер

    2015-07-04 Оффисын ажилтан

    Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Хүний нөөцийн менежер

    2015-06-11 Хүний нөөц

    Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ

  • Хамгаалалтын ажилтан

    2015-05-02 Мэргэжилтэй ажилтан

    Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • Ачигч

    2015-05-02 Мэргэжилтэй ажилтан

    Холбогдох анкетыг бөглөнө. Анкетыг гараар болон цахим хэлбэрээр бөглөх боломжтой.

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Бид дэлхий нийтийн жишиг болсон байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр, баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэнэ.
Бидний байршил
Хаяг: AПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол улс.