“Акума-Эрин” ХХК танилцуулга

“Акума-Эрин” ХХК 1992 онд байгуулагдсан. 1998 онд GS oil Caltex албан ёсны дистрибютерээр ажиллаж байгаа ба худалдаа үйлчилгээний чиглэлээр зах зээлийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байна . “Акума-Эрин” ХХК нь Kixx брэндийн тос тосолгооны материал, Америкийн ABRO брэндийн авто химийн бүтээгдэхүүн, Solite брэндийн аккумуляторыг албан ёсоор үйлдвэрээс нь шууд нийлүүлэн ажиллаж байна. Бид уул уурхайн тоног төхөөрөмж, барилга, авто зам, өрөмдлөг, бетон зуурмагны үйлдвэр, газрын гүнд олборлогч, тэсэлгээний гэх мэт үйл ажиллагааны чиглэл нь өөр өөр байгууллагуудтай хамтарч ажиллаж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Эдгээрээс гадна япон , солонгос авто машины свеча, маслын шүүр, агаар шүүгч, KHUMO брэндийн дугуй зэргийг худалдаалж байна.

Шагнал урамшуулал

Манай давуу тал

Сургалтанд хамрагдан ахиж дэвших боломж Найрсаг хамт олон Цалин дээрээ цалин үүсгэх боломжтой Ажлын таатай нөхцөл

Бидний тухай

“Акума -Эрин” ХХК ажилчдынхаа мэдлэг , аюулгүй ажиллах орчин нөхцөлд байнга анхаарч сургалт семинарыг зохион байгуулж 5С зарчимыг ажлын байран дээр хэрэгжүүлж ажиллаж байна. Шинээр ажилд орж буй ажилчидаа найрсагаар угтан авч ажлын талбар дээр идэвхижүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулдгаараа цаашид өсөн дэвшиж, ажлын бүтээмж сайжрах үндэс болно. Нийгэмд хандсан үйл ажиллагаа болох мод тарих, хараагүйчүүдийн тээврийн хэрэгслийн аккумуляторыг суулгах өгөх, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 9 жилийн дунд сургуулийн 1 ангийг бүрэн тохижуулж өгсөн гэх мэт ажлыг үргэлжлүүлэн явуулсаар байна. Манай байгууллагад шинээр орж ирсэн ажилчид болон төгсөгчид ажлын гараагаа хамгийн доод нэгж хэсгээс эхлэн танилцаж улмаар үндсэн ажилтан болж ажил үүргээ гүйцэтгэж эхлэх ба товчхоноор шат шатаар ахин дэвших маягаар явдаг.

Нээлттэй ажлын байрууд

  • Борлуулалтын менежер

    2016-07-26 Маркетинг, борлуулалт

    Байгууллагын борлуулалтыг хариуцан ажиллана. Орчуулга хийнэ.

  • Харуул

    2016-05-18 Үйлчилгээ

    Албан байгууллага, аж ахуйн нэгжийн байр, агуулах, хашаа бусад обьектыг манах, халдлагаас хамгаалах. Халдлагыг зогсоох. Халдлага, зөрчлийн талаар хариуцсан алба, ажилтан болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

  • Автын засварчин

    2016-05-18 Маркетинг, борлуулалт

    Суудлын болон ачааны машин, мотоцикл, тээврийн бусад хэрэгслийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэж, түүний эвдрэл гэмтлийг оношилж, засвар үйлчилгээ хийнэ.

  • Борлуулалтын менежер

    2016-05-18 Маркетинг, борлуулалт

    Бүтээгдэхүүн буюу үйлчилгээг харилцагчдад хүргэх хуваарилалт, хөдөлгөөнийг удирдана.

  • Борлуулалтын менежер

    2016-05-03 Маркетинг, борлуулалт

    Байгууллагын борлуулалтыг хариуцан ажиллана.

  • Автын засварчин

    2015-10-06 Үйлчилгээ

    Авьын чиглэлээр сургууль төгссөн. Урд нь ажиллаж байсан бол давуу тал. Муу зуршилгүй байх

  • Нярав

    2015-10-06 Үйлчилгээ

    Жич: Эрэгтэй хүн ажилд авна /шинэ төгсөгч байж болно

  • Харуул

    2015-10-06 Үйлчилгээ

    24 гарч 24 амардаг ээлжийн харуул ажилд авна. Муу зуршилгүй байх

  • ачигч

    2015-10-06 Үйлчилгээ

    Бүрэн дунд боловсролтой байж болно, Ажлын ачаалал даах чадвартай, муу зуршилгүй

  • худалдагч

    2015-10-06 Үйлчилгээ

    Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн байх, чадварлаг, тууштай, хариуцлагатай

  • Оффис менежер

    2015-02-23 Оффисын ажилтан

    "Акума Эрин" ХХК нь дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд: Оффис менежер, Борлуулалтын менежер

  • АБРО авто химийн бүтээгдэхүүн борлуулах цагийн борлуулагчийн ажилд урьж бна. Техникийн мэдлэгтэй бол давуу тал юм.

  • Үйлчилгээний ажилтан

    2014-09-06 Инженер, технологи

    Англи герман хэлтэй автын засварчин ажилд авна. 

  • маркетингийн менежер

    2014-07-03 Маркетинг, борлуулалт

    Маркетингийн менежер ажилд авна

  • Автын засварчин

    2014-06-26 Инженер, технологи

    Автын засварчинаар төгссөн 2 шинэ төгсөгч ажилд авна. 

  • Маркетингийн менежер

    2014-02-07 Маркетинг, борлуулалт

    Байгууллагын маркетингийн асуудлыг хариуцан маркетингийн гадаад дотоод судалгаа реклам болон сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлтийн санаа санаачлагыг гаргах

  • Худалдагч

    2014-02-07 Үйлчилгээ

    Худалдагч/Касс нь худалдан авагч тэр дундаа авт машины тос тосолгооны талаарх танилцуулга хийх, зөвлөгөө өгөн ямар тос тосолгооны материал тохирох талаар тайлбарлан бараа бүтээгдэхүүнийг кассын машинд зөв оруулж бичилт хийх

  • авто машины угаагч

    2014-02-07 Үйлчилгээ

    Бүх төрлийн суудлын болон дундын авто машин угаалга, өнгөлгөө хийх ба шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээ хийдэг байвал давуу тал болно

  • Борлуулалтын менежер

    2013-12-11 Маркетинг, борлуулалт

    Байгуулалтын борлуулалтыг өсгөх зорилгоор гадаад, дотоод орчины судалгааг хйиж, бараа бүтээгдэхүүнийг шинэ хэрэглэгчид тайлбар хийх талаар ерөнхий үндсэн үүрэгтэй.

Бүх зарыг харах

Бидэнтэй нэгдээрэй

Хэрэглэгчдийн найдвартай түнш, итгэлтэй харилцагч байж Монголын зах зээлд өөрийн байр суурийг баталгаажуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бодитой ухамсарлаж, үйлчлүүлэгчийг дээдлэн, эрхэлсэн салбартаа хариуцлагатай бизнесийг тууштай хэрэгжүүлж манлайлна.
Бидний байршил
Акума Эрин" ХХК байршил: АКУМА төв Баянгол дүүрэг, 10-р хороо, 210526, Улаанбаатар 70005648-Оффис, 70009966-Дэлгүүр, Факс: 976-11-686464